ЭМЯ: 7 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 849 боллоо
2020-12-06 12:13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.06/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 14019 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 700 гаруй хавьтлын шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 4 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс нь  буюу  ойрын хавьтал, нэг хүн нь эмнэлгийн ажилтан  байсан. Тус аймагт батлагдсан нийт халдварын тоо 201 болсон байна. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Тухайн тохиолдлууд гэр бүлийн хавьтал байна. Тус аймагт батлагдсан тохиолдол 28 боллоо. Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод 99 тохиолдол бий.

 

  • Баянгол дүүргийн 1,2,3,4, 5,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  26 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7,16,19, 20,29 хорооноос нийт 15 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,9,10,14,22 дугаар хорооноос нийт 24 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  7,12,13,16,18 дугаар хорооноос нийт 16 тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 4,10,16,21 хорооноос нийт 16 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна.

 

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 24 

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 404 байгаа. Сайн мэдээ 16 хүн эмчлэгдэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Үүнд голомтлон гарсан халдвараас үүдэлтэйгээр өвчилсөн 13 хүн байгаа. Тодруулбал, Улаанбаатарын 7, Сэлэнгэ аймгийн  1, Орхон  аймгийн 4, Дорноговь аймгийн нэг хүн бий. Мөн тир машины жолооч нэг хүн, Энхсаран сувиллын голомтоос өвчилсөн хоёр хүн, ингээд нийт 16 хүн эдгэрлээ.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 849 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 49 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 13 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 382 хүн хөнгөн, хүндэвтэр 68, хүнд 4, маш хүнд 2 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 216 хүн хөнгөн, хүндэвтэр 27, хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 206 хүнээс 160 хүн хөнгөн, хүндэвтэр 41, хүнд 3, маш хүнд 2 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 6 хүн эмчилгээнд байгаа.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин