Covid-19: Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж
2020-12-07

 

Эрүүл мэндийн яамнаас нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмжийг гаргасан байна.

 

Байгууллагад:

 

• Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэлт хийх

• Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих

• 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх

• Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Алба хаагчдад:

• Амны зүүх

• Бээлий заавал өмсөх

• Гараа сайтар угаах

• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах

 

Үйлчлүүлэгч нарт:

 

• Амны хаалт зүүх

• Бээлий заавал өмсөх

• Суудал алгасаж суух

• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих

• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх

• Аль болох гадаргууд хүрэхгүй байх

 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Shuud.mn
Сонин хачин