АНУ Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг тавихаар бэлтгэж байна
2020-12-07

Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сөрөг хүчний дөрвөн гишүүнийг халах тухай Хятадын эрх баригчдын шийдвэрээс үүдэн АНУ-ын эрх баригчид тус улсын албаны 10 гаруй этгээдийн эсрэг хориг тавихаар бэлтгэж байгаа гэнэ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын гишүүд, Хятадын Коммунист намын гишүүд гээд 14 хүний эсрэг хориг тавьж болзошгүй бөгөөд 12 дугаар сарын долоон гэхэд тэдний эсрэг эдийн засгийн хориг тавих байх гэж Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сард Хонконгийн эрх баригчид сөрөг хүчний дөрвөн хууль тогтоогчийг ажлаас нь халсан юм. Энэ үйл явдал Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн бүхий л гишүүд эх оронч үзэлтэй байхыг хууль ёсоор шаардсан шинэ тогтоолыг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо баталсны дараахан болсон. Шинэ тогтоолд заасан шалгуурт нийцээгүй гишүүдийг шүүхийн шийдвэргүйгээр ажлаас нь халах эрхийг энэ баримт бичигт тусгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хориг тавьлаа хориг тавьна ч гэх шиг. Америк гэдэг чөтгөр шулам шүглэсэн газарт очиж яах юм бэ?. Насан туршдаа энэ чөтгөр шулам шүглэсэн газарт очилгүй сайхан амьдардаг зөндөө олон улс хүн байдаг. Бүгээрээ чөтгөрээ тонил!!!.
2020-12-07