ЭМЯ: 38 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 887 боллоо
2020-12-07

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.07/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 23341 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс гурав нь цэргийн төв эмнэлэгт, бусад 29 тохиолдолд ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс, түүний гэр бүлийн дотор коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийслэлд нийт 128 тохиолдол боллоо.

 

  • Баянгол дүүргийн 1,2,3,4, 5,6,7,8, 9,10,15,18 дугаар  хорооноос нийт 32 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7,13,16,19, 20,29,30 хорооноос нийт 18 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,8,9,10,14,22 дугаар хорооноос нийт 25 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  1,7,11,12,13,16,17,18,19 дугаар хорооноос нийт 26 тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 4,10,16,21 хорооноос нийт 18 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 6,7,13,16,19 дүгээр хорооноос нийт  8 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 

Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймагт бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, тухайн тохиолдол нь гэр бүлийн хүмүүс байна. Ингэснээр Замын-Үүд суманд нийт 31 тохиолдол бүртгэгдлээ. Орхон аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймагт нийт 25 тохиолдол боллоо. Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй.

 

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 439 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 887 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 49 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 13 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 494 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 416 хүн хөнгөн, хүндэвтэр 71, хүнд 5, маш хүнд 2 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 241 хүн хөнгөн, хүндэвтэр 31, хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 213хүнээс 167 хүн хөнгөн, хүндэвтэр 40, хүнд 4, маш хүнд 2 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 8 хүн эмчилгээнд байгаа. Тухайн хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Энэ дэлхийд аминдаа хайргүй тэнэгүүд олон байхын. Бүгд л банзалдахын донтой. Корона зогсоол хэдэн сар хөл хориход л болчих байхгүй юу уг нь тэгж чадахгүй улс олон байна
2020-12-07
1 алдвал будаа
2020-12-07
Зочин:
Төмөр замын тэмцээн арга хэмжээнд оросуудыг хяналтгүй найр тавьж оруулж ирсэн албан тушаалтныг цаазаар авах хэрэгтэй. Тэгээд тэгээд энэ тахал ямар намжих биш дээ. Дэлхий өөрөө өөрийгөө цэвэрлэж байна манайхны ядахнаа "чанаргүй хэсэг" нь нэрвэгдвэл зүгээр. Энэ хэсэгт 90-ээс дээш насныхан яагаад гэвэл тэд амьдардагаа амьдарсан одоо амьд эсэхээ ч мэдэх чадваргүй болсон олон хүн бий, зорилтот бүлгийнхэн энэ хэсэгт архи ууж хүчирхийлэл үйлдэхээс өөр юм мэддэггүй хэдэн юмнууд, засаршгүй гэмт хэрэгтнүүд, худлаа баян хэсэг нөхдүүд үүнд улсын мөнгө хулгайлж баяжсан луйварчид (тэднийг тэртэй тэргүй эрлэгийн элч эрэн сурвалжилсаар байгаа). Харин хөөрхөн хүүхдүүд минь, сайхан залуучууд, идэр насны ид эрч хүчтэй ажиллаж энэ нийгмийн ачааг үүрэлцэж яваа хөдөлмөрчин ангийнхан, бизнесмэнүүд, ахмад үе минь өртвөл нэн харамсалтай. Улс орнууд ч ийм л бодлого баримталж энэ хэсгийнхнээ хамгийн түрүүнд эмчилж анхаарч байгаа.
2020-12-07
Огцруулья:
Алга болцрн байсан өөрөө содко ачигдциймбишүү
2020-12-07
Шадарт зориуллаа:
Зайл содбаатар
2020-12-07
КОВИДТОЙ зэрэгцэн амьдрах юм байна
2020-12-07
зочин:
Өөрөө өчигдрөөс хойш тусгаарлагдчихсан юм шиг байгаа юм.
2020-12-07
Зочин:
ХУВЬ ХҮН ӨӨРИЙНХӨӨ ГЭР БҮЛИЙНХЭЭ ХҮМҮҮСИЙН УХАМСАР ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО ДОО. БОЛЖ ӨГВӨЛ ГЭРЭЭСЭЭ БҮҮ ГАРАА. ТАРАХСАН НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО.
2020-12-07
Энэ балай авгай үнэн ярьж байгаа болов уу?
2020-12-07
Zochin:
Bairshiliig ni barimjaagaar helj baimaar ymaa uhsenee nuugaad baidag bnaa. Tiim gudamjind garsan ym bn Hudagaas us avahdaa tuugeer yvj bolohgui oor holuut toitch yvah heregtei ym bn gej naad zah ni oilgolttoi baih heregtei bn shuu dee akum orchind amidragsad mini uuniig oilgoochee nuun daldlahaa boli !
2020-12-07