Аж ахуй нэгж байгууллагууд QR кодтой болно
2020-12-07

 

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

 

-Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон мэдээллийн технологийн газартай хамтран цар тахлын нөхцөлд мэдээллийг технологийн шийдлийг ашиглаж хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүний хүрээнд иргэний зорчих хөдөлгөөний бүртгэл хийх QR системийг нэвтрүүлсэн. Мөн тээврийн хэрэгслийн QR кодыг нэвтрүүлээд байна.

 

Цаашид ААН-ийн албан тоотыг цахим хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжээд эхэлж байна. Нэг жилд нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагуудад ирж байгаа албан бичиг 450 мянга орчим байдаг. Эдгээр бичгийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажил дуусаж байна.

 

Аж ахуй нэгжээс албан бичгийг цахимаар авснаар биечилсэн харилцааг багасгаж, цаг хугацаа эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгөх ажил болж байгаа. Аж ахуй нэгжүүд тоон гарын үсэгтэй байна. Цар тахлын энэ үед тоон гарын үсэггүй аж ахуй нэгжийн албан тоотыг хоёрдугаар сарын 01 хүртэл авахаар тогтлоо. Цаашид аж ахуй нэгжүүд 100 хувь тоон гарын үсэгтэй болох шаардлагатай.

 

 

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг:

 

-Өнөөдөр нийслэлийн хотын хөдөлгөөнд 40 гаруй мянган машин QR кодын тусламжтайгаар саадгүй нэвтэрч байгаа.

 

Аж ахуй нэгж байгууллагууд QR кодтой болж байна.  Байгууллагууд бүртгүүлж QR кодоо таниулж, хүнд харагдахуйц газар байршуулна. Тухайн байгууллагын QR кодыг Ибаримт аппликейшн ашиглаж уншуулна.  Иргэд аливаа байгууллагад орохдоо заавал QR кодыг уншуулах шаардлагатай. Ингэснээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй асуудал үүсвэл хавьтагчийг яаралтай тогтоох, мэдээллээр хангах боломжтой болно.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин