АНУ-ын эрдэмтэд COVID-19-ийг ухаалаг утсаар илрүүлэх арга боловсруулжээ
2020-12-08

Беркли болон Сан-Францискогийн их сургуулиудын эрдэмтэд энгийн ухаалаг утасны оптик төхөөрөмжийн тусламжтайгаар коронавирус илрүүлэх чадвартай тестер зохион бүтээжээ. Энэ тестер цувралаар гардаг бүхий л ухаалаг утаснуудад тохирох талаар  Cell шинжлэх ухааны сэтгүүл мэдээлсэн байна.

 

Энэ төхөөрөмжийг боловсруулсан биоинженер Дэниел Флэтчерийн өгүүлснээр, хамрын хөндийгөөс арчдас аван түүний зургийг авч, тестерийн мэдрэг хэсэгт хүргэх гэнэ. Энд лазераар гэрэлтдэг флуоресцент илрүүлэг байх аж.

 

Флэтчер өмнө нь хамтран ажиллагсадынхаа хамтаар ХДХВ халдварыг түргэн оношлох энэ төрлийн аргыг боловсруулж байжээ. Энэ зарчим дээрээ үндэслэн коронавирусийг тодорхойлох арга олсон байна. Тэдний бүтээсэн тест нь бие организмд SARS-CoV-2 вирус байгаа эсэхийг илрүүлэхийн дээр вирусийг тоолох чадвартай гэнэ.

 

Энэ тестерээр оношлоход гучин минутын хугацаа шаардлагатай, гэхдээ хоёр үе шаттай ажиллах шаардлагатай аж. Тиймээс эрдэмтэд нэг шаттай шалгадаг болгох тал дээр ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин