COVID-19: Орост Хятадын вакциныг туршиж байна
2020-12-08

Хятадын CanSino Biologics эмийн компани боловсруулсан коронавирусийн эсрэг Ad5-nCoV вакцины олон улсын клиникийн судалгаа Орост эхэлжээ. Туршилтад орох сайн дурынхныг Оросын "Петровакс" компани бүрдүүлж байгаа аж. 

 

Хятадын энэхүү вакцин нь Оросын "Спутник V" вакцинтай олон талаар адилхан гэнэ. Энэ хоёр вакцин хоёулаа аденовирус дээр суурилжээ. Ялгаатай тал нь, Оросын вакциныг хоёр тунгаар тариулах шаардлагатай бол Хятадын CanSino компанийн тарилгыг ганц удаа л тариулах шаардлагатай аж. 

 

Одоо байгаа судалгааны мэдээллээр аль вакцин нь илүү үр дүнтэй болохыг хэлэх боломжгүй гэж Мэдээллийн технологи, механик, оптикийн их сургуулийн технологийн менежмент, инновацийн факультетын декан  Антон Гопка үзэж байгаа гэнэ. 


CanSino компанийн бэлдмэлийн талаар олон улсын хэвлэлүүдээр төдийлөн тодорхой мэдээлэл гараагүй ч Хятадын вакцин өнгөрсөн зуны туршид  барууны орнуудын вакцинуудаас судалгааны хуваариараа түрүүлж байсан гэж bfm.ru мэдээлсэн байна. Энэ вакцины туршилтын эхний шатны үр дүнг зургадугаар сард The Lancet (shuud.mn: анагаах ухааны хамгийн эртний, хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг) сэтгүүлд нийтлүүлж байсан бол хоёр дахь шатны дүнг наймдугаар сард сэтгүүлд нийтлэж байжээ.

 

Харин Оросын "Спутник V' вакцины туршилтын хоёр дахь шатны тайлан эрдэм шинжилгээний хэвлэлүүдийн хуудаснаа гараагүй,  вакциныг боловсруулагчид хэвлэлийн мэдээгээр л нийтэд өгөх мэдээллээ хязгаарлаж байгаа юм. Тиймээс Хятадын дээрх вакцин Оросын "Спутник V" вакцинаас илүүтэй судлагдсан уу гэх асуулт гарч ирнэ. Үүнд Оросын Шинжлэх ухааны академийн Мэдээлэл дамжуулах асуудлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Александр Панчин хариулжээ. 


"Туршилтын гурав дахь шат хүртэл CanSino-г түүвэрлэн, мөн хяналтын бүлэг дээр туршсан. Нийтлэгдсэн судалгаануудаас харахад Хятадын вакциныг илүү дэлгэрэнгүй, найдвартай хийсэн байна. Гэхдээ эцсийн үр дүнгийн талаар ярих хараахан эрт, тиймээс л клиникийн туршилтын гурав дахь шат явагдаж байгаа бөгөөд энэ шат нь сөрөг нөлөө ямар байх, өвчнөөс сэргийлэхэд энэ вакцин хэр үр дүнтэй болох талаар бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Тиймээс клиникийн судалгааны бүрэн дүүрэн мэдээлэл дээр үндэслэн вакцины талаар шүүн тунгааж, вакцинжуулалт хийхийг би уриалж байна" хэмээн Александр Панчин өгүүлсэн байна.

 

Хятадын Ad5-nCov вакциныг Орост туршихад 8000 гаруй хүн оролцох аж.  Оросын "Петровакс" компанийн мэдэгдсэнээр олон улсын судалгааны шатны оролцогчдын эхний бүлгүүд хэдийнэ вакцинжуулалтад хамрагдсан гэнэ. Тэдэнд ямар нэг сөрөг үр дагавар илрээгүй, биеийн байдал сайн байгаа талаар Орос дахь Хятадын түнш компани мэдэгджээ. 

 

Харин Оросын "Спутник V" вакцин туршилтын гурав дахь шатандаа явж байгаа юм. Энэ вакциныг боловсруулсан Гамалеягийн нэрэмжит төвийн мэдээлснээр коронавирусээс сэргийлэх энэхүү тарилга 95 хувийн үр дүнтэй байх магадлалтай аж. Орост эрсдлийн бүлгийнхнийг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын тавны өдөр эхэлсэн вакцинжуулалтад эмнэлэг болон боловсролын байгууллагын ажилтнууд хамрагдаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол шинжлэх ухаангүй харин маш олон доктор, академичтэй тул мэдэхгүй юм.
2020-12-08
Орос хужаагаасаа долоон дор болсоншдээ
2020-12-08
yes
2020-12-08
По:
Вакцин биш дархлаа дэмждэг 95 хувийн эдгэрэлттэй гэж мэдээлсэн оросынх лав. Сахар астма.тай хүмүүс эдгэж байна гээд байгаа. Хужаа ч мэдкүй э
2020-12-08
Ррр:
ээ мэдэхгүй оросууд худлаа гарууд
2020-12-08
yes