ЭМЯ: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 888 боллоо
2020-12-08

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.08/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 27488 хүнд шинжилгээ хийлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод 1609 хүнд, Сэлэнгэ аймагт 709 хүнд, Замын-Үүд суманд 215 хавьтлын шинжилгээ хийсэн. Үүнээс 1 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тус аймгийн батлагдсан тохиолдол нийт 204 боллоо. Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй.

 

  • Улаанбаатар хотод: 128

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дорноговь аймагт: 31

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 440 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 888 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 49 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 13 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 495 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 420 хүн хөнгөн, хүндэвтэр 67, хүнд 7, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 246 хүн хөнгөн, хүндэвтэр 28, хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 211 хүнээс 165 хүн хөнгөн, хүндэвтэр 39, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 9 хүн эмчилгээнд байгаа. Тухайн хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

 

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин