Автомашины импорт 45.3 хувиар буурчээ
2020-12-08
Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр 2020.11.30-2020.12.06-ны (нэг долоо хоног)-ийн байдлаар нийт импорт 103.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 54.2 сая ам.доллараар буюу 34.4 хувиар буурсан байна.
 
 
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 3.3 сая ам.доллар буюу 24.4 хувь,  эрдэс бүтээгдэхүүний импорт 6.3 сая ам.доллар буюу 23.9 хувь,  автомашин, машин техникийн импорт 39.5 сая ам.доллар буюу 45.3 хувь,  бусад барааны импорт 5.1 сая ам.доллар буюу 16.7 хувиар тус тус буурчээ.
 
 
Суудлын автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад  247 ширхэг буюу 24.9 хувь, ачааны автомашины тоо хэмжээ 509 ширхэг буюу 162.6 хувиар тус тус өсчээ.
 
 
Дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4372.5 тн буюу 21.4 хувиар өссөн бол автобензиний импорт  2759.5 тн буюу 21.6 хувиар буурсан байна.
 
 
Хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал өтгөрүүлсэн болон хуурай сүү 59.2 тн буюу 115.3 хувь, улаанбуудайн гурил 68.3 тн буюу 102.4 хувь, элсэн чихэр 566 тн буюу 63.5 хувиар өсч импортод давамгайлсан бол тахиа, гахайны мах, өөх 194.6 тн буюу 47.4 хувь, хүнсний ногоо 1452 тн буюу 89.8 хувь, жимс 583.7 тн буюу 77.7 хувь, ургамлын тос 587.8 тн буюу 67.2  хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар 
Shuud.mn
Сонин хачин
Ганаа:
Одоо ингээд БУРУУ РУЛЬТЭЙ машиныг Монголд хилээр оруулахыг хориглох хэрэгтэй. Монголын ирээдүйн төлөө зоригтой шийдвэр гаргаарай....
2020-12-08