"Натур" худалдааны төвд гал гарчээ
2020-12-09

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвд гал гарчээ.

 

Галын дуудлагыг 12.08-ны өдрийн 08:31 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:36 цагт очиж ажилласан байна.

 

Тус худалдааны төвийн зоорийн давхар дахь “Хүнсний зах”-ын хүнсний бараа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.

Shuud.mn
Сонин хачин