Хятад Энэтхэгтэй хил залгаа бүсийн дагуу цэргийн хуаран барьж байна
2020-12-09

Энэтхэгтэй хил залгаа хяналтын шугамын дагуу Хятад улс хуаран барьж байгаа талаар Энэтхэгийн засгийн газраас авсан эх сурвалжтайгаар The Times of India мэдээлжээ. 

 

"Хятадын Ардын чөлөлөх арми цэргийн сөргөлдөөний үеэр цэргүүдийнхээ байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх үүднээс хилийн шугамын дагуу цэргийн хуаран барьж байна. Манайд ирсэн мэдээллээр, Ладакхад  хурцадмал байдал хэвээр байгаа энэ үед 20 цэргийн хуаран барьж байна" хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Энэтхэгийн тагнуулынхны мэдээллээр, Хятадын Ардын чөлөөлөх арми Ладакхагаас холгүйхэн "газар агаар" ангиллын пуужингийн шинэ баазуудыг байгуулсан байна. Мөн  Түвэдийн Кашгар, Хотан, Лхасын нисэх буудлууд дээр цэргийн нисэгчгүй нисэх төхөөрөмж, цэрэг тээврийн онгоцуудын нэмэлт эскадрилүүдийг байрлуулсны дээр бие бүрэлдэхүүн болон цэрэг техникийн хангамжийн ар талын баазуудыг байршуулах шинэ газруудыг барьж байгаа гэнэ. 

 

Ладакхын бүсэд одоогоор Хятадын 60 мянган цэргийн алба хаагч, хүнд артиллери, пуужин, танкийн хороонуудыг байршуулсан байна. Харин Энэтхэг энэ бүс нутагт 50 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй уулын гурван дивизийг байршуулжээ. 

 

Энд дуулгахад, мягмар гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэл хийхдээ Ладакхын асуудлаар хоёр тал зөвлөлдсөн хэвээр байгааг онцолж байлаа. "Хятад болон Энэтхэг улс цэрэг, дипломат сувгуудаар Ладакха дахь хурцадмал байдлыг намжаах, талуудын хооронд тодорхой тохиролцоонд хүрэхээр холбоотой ажилаж байна" хэмээн дипломатч мэдэгдсэн юм. 

 

Энэ оны тав болон зургадугаар саруудад Хятад, Энэтхэгийн цэргүүд мөргөлдсөний дараа Ладакхад нөхцөл байдал хурцадсан. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэргийн алба хаагч, Хятадын 45 орчим цэргийн алба хаагч амиа алдсан бөгөөд үүний дараа хоёр тал энэ бүс нутаг дахь цэргийн тоогоо нэмэгдүүлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шархүү:
Хужаа.ч дийлдэхээ больж байх шиг бна.даа Бар зулзагыг бага дээр нь гэж үг бий.дээ
2020-12-09