Хятадын байгалийн хийн импорт буурчээ

2020 оны 10 дугаар сард Хятад хий дамжуулах хоолойгоор ирэх байгалийн хий болон шингэрүүлсэн хийн импортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар бууруулж, 12.057 тэрбум кубметр болгожээ. Энэ талар БНХАУ-ын Гаалийн статистик мэдээлэлд дурдсан байна. Үүнээс өмнө, долдугаар сараас есдүгээр сарынх хооронд үргэлжилсэн гуравдугаар улирлын туршид хийн импорт өсөлттэй байсан аж.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, наймдугаар сард мянган кубметрийн үнэ жилийн хамгийн бага түвшинд буюу 198 ам.долларт хүрсэн бол есдүгээр сард 233 ам.долар болон өссөн байна. Үүний зэрэгцээ, JKM шингэрүүлсэн байгалийн хийн бүс нутгийн спорт индексийн дундаж утга 10 дугаар сарын хувьд мянган куб нь 222 ам.доллар байжээ. 2020 оны эхний арван сард Хятад улс байгалийн хийн импортоо 5.7 хувиар өсгөсөн байна.
Энд дуулгахад, Хятад улс Орос, Туркмен, Узбекистан, Казахстан, Мьянмараас хий дамжуулах хоолойгоор байгалийн хий импортлодог юм. Харин шингэрүүлсэн байгалийн хийн гол нийлүүлэгчид нь Австрали, Малайз, Индонез, Орос улс.
Ази Номхон далайн бүс нутгийн томоохон эдийн засгуудын хийн хэрэглээ нь дэлхийн зах зээлийн хувьд голь хүчин зүйлд тооцогддог. Гэвч коронавирусийн цар тахлаас үүдсэн цохилтын улмаас Азийн хэрэглэгчид хийн хэрэглээгээ багасгаснаар дэлхйи даяар энэ бүтээгдэхүүний үнэ унах шалтгаан болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ