АНЭУ-д Хятадын вакциныг бүртгэжээ
2020-12-10

Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэндийн яам Хятадын Синофарм компанийн вакциныг туршсан үр дүнгийн талаар мэдэгджээ. Энэ талаар Global Times мэдээлсэн байна. 

 

АНЭУ-ын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр Хятадын вакцины туршилтад 31 мянган сайн дурын хүн оролцож, тэд 28 хоногийн зайтай хоёр тун тарилга хийлгүүлжээ.

 

Туршилтын дүнгээр коронавирусээс сэргийлэх энэ вакцин 86 хувийн үр дүн үзүүлсэн гэнэ. Мөн аюулгүй байдалтай холбоотой ямар ч асуудал гараагүй бөгөөд өвчлөл хүндрэхээс энэ вакцин 100 хувь хамгаална гэж АНЭУ-ын Эрүүл мэндийн яам онцолсон байна. Улмаар тус уулсад Хятадын энэхүү коронавирусээс сэргийлэх вакциныг бүртгэн, шуурхай ашиглах боломжтой болжээ. 

 

Хятадын вакцин дэлхийн олон оронд туршилтад орж байгаа бөгөөд Индонезид хийсэн туршилтаар вакцины үр дүн 97 хувь гэж Индонезиийн эрх баригчид мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин