Л.Энх-Амгалан: Орон нутаг төсвөө хүлээж суух биш мөнгө босгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Малчдын хүүхдүүд 6 настай сургуульд орж байгаа нь шаардлага хангаж байна уу. Анхан шатанд цөөн хүн амтай, Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хэн олон танилтай нь сонгогдож байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Өмнөх 28 жилээ дүгнээд Үндсэн хуульд оруулсан том бодлогын дагуу энэ хуулиа хийж байна. Цаашдаа нэгжийн хуулин дээр анхаарах хэрэгтэй. Нүүдэлчдийн онцлогууд байна. Бид онцлогийг харгалзан үзэх зарчмаар чиг үүргийг нь тогтооно. Дэд бүтцийн, хүн амын, газар нутгийн байршлын гээд. Олонх, цөөнхийн бүлгийн саналыг харгалзан ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Сандаг-Очир:
-Сонгуульд нэр дэвших хүн энэ хуулиар олдохгүй болох нь. Төлөөлөгч хийгээд яах вэ гэнэ. Төлөөлөгч болсноороо өөр ажил төрөл хийх эрхийг хязгаарлуулж байна. Хот тосгоны асуудлыг Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хотыг дараагаар нь хэлэлцэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-ААНОТ, ХАОТ-ыг аймагт шилжүүлж байгаа. Сум, дүүрэгтээ ААНОТ-ыг үлдээх асуудлыг цаашид ярина. Бид хуулийг барьж байна. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх боломжийг олгож байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Ихэнх орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани орлогоо төв рүүгээ өгдөг. Ажлын байр бий болгож, орон нутгаас худалдан авалт хийх ёстой. Орон нутаг төсвөө хүлээж суух биш мөнгө босгох хэрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын гишүүд хайрцагнаасаа давж сэтгэх хэрэгтэй. Иргэдийн хурал нь татвараа тогтооно. Орон нутагт шийдэх эрхийг нь өгч байгаа. Орон нутаг өмчөө захиран зарцуулах эрхгүй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжлүүлэн хуралдаж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ