Хойд Солонгосоос нүүрс зөөсөн 6 компанид АНУ хориг тавьжээ
2020-12-10

Хойд Солонгосын нүүрсийг тээвэрлэсний төлөө хориг арга хэмжээний жагсаалтад ачааны дөрвөн хөлөг онгоц, зургаан компанийг оруулсанх талаар АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна.

 

БНАСАУ-аас нүрс тээвэрлэх, экспортлохыг хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг дээрх компаниуд зөрчсөн тул ийнхүү хориг арга хэмжээ тавьсан гэж АНУ тайлбарласан байна. Хориг арга хэмжээний жагсаалтад Хятадын Weihai Huijiang Trade компанитай холбоотой Asia Bridge, Lucky Star хөлөг онгоцууд, Хонконгийн Silver Bridge Shipping компанийн Calm Bridge онгоц, түүнчлэн Вьетнамын далбаатай явдаг Star 18 онгоц тус тус багтжээ.

 

Түүнчлэн Хятадын Weihai Huijiang Trade Ltd, Always Smooth Ltd болон Good Siblings Ltd гэсэн компаниуд  мөн Хонконгийн Silver Bridge Shipping Co-HKG, БНАСАУ болон Вьетнамд үйл ажиллагаа явуулдаг Korea Daizin Trading Corporation, Вьетнамын Thinh Cuong Co Ltd гэсэн компаниудыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан байна.

 

Эргэн сануулахад Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор олон улсын зүгээс БНАСАУ-ыг чиглэсэн олон хориг арга хэмжээ тавьсны дээр 2017 оны наймдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолд БНАСАУ-ыг ашигт малтмал болон далайн бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин