Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ингэж заажээ
2020-12-11

 

19 жилийн дараа эрх баригч намынхан дангаараа гар өргөн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн.   Хуулийн үйлчлэлийн дараагаас парламентын болон орон нутгийн сонгууль боллоо. Улмаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдав.  Одоо Үндсэн хуульд орсон өөрчлөлтөд зохицуулан хэд хэдэн хуулийг өөрчлөн батлахаар парламент хэлэлцэж байна.  Үүний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль юм.

 

Ердөө хэдэн сарын дараа Төрийн тэргүүний сонгууль болно. Парламент Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуультай нэг өдөр явуулах хувилбарыг ярьж эхлээд байна.  Нөгөө талаар, Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан бий.  Тэр ч бүү хэл, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол одоогийн Ерөнхийлөгч дахин хоёр жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэсэн гомдол, мэдээлэл ч Үндсэн хуулийн цэц дээр очсон сурагтай.    Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хэрхэн зохицуулсныг хүргэе.

 

Тухайлбал, Үндсэн хуулийн  хорин зургадугаар зүйл.

 

1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.Энэ хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан.

 

Гуч дугаар зүйл.

 

2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан.  Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. Энэ хэсгийг мөн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан.

 

Гучин нэгдүгээр зүйл.

 

1.Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.

 

2.Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.

 

3.Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.

 

4.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

 

5.Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

 

6.Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна.

 

7.Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

 

Гучин долдугаар зүйл.

 

1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.

 

2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

 

3.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно гэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hiih yumgui, sanaa zovoh yumgui zavtaa hun mongol bichgee suraad l .......
2020-12-13
Ерөнхийлөгч юу ч хийдэггүй чаддаггүй юм байна гэдгийг харлаа үзлээ энэнээс илүү яахав, чухам л ард түмэн алнаа ялнаа гээд гарч ирээ биз дээ юу хийсийн.
2020-12-12
zochin:
chinii yugii chini hen avchihaav ug helee medeerei chi doloogch golog mini
2020-12-12
zochin:
chamaas yugii chini hulgailchihaav ug helee medeerei chi doloogch mini
2020-12-12
Jenko hulgaich mongoliin turuus zailaagui tsagt shudraga yos togtohgui hulgaich jenko
2020-12-11
zochin:
chinii yugii chini hen avchihaav ug helee medeerei chi doloogch golog mini
zochin:
chamaas yugii chini hulgailchihaav ug helee medeerei chi doloogch mini
4 zil deerdee hachig met 6 zil azyl hiihgui mon dahiz songoz bolno gez zaah heregtei
2020-12-11
иргэн:
хэлж яриж байгаагаа хянаж үзэж байх хэрэгтэйв элдэв хүмүүсийн үгээр үг хийж байхаар
2020-12-11