БНХАУ: АНУ вирусийн эх үүсвэр
2020-12-11

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин 12 дугаар сарын 10-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа зарлажээ. 

 

Энэ үеэр сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтэд удаа дараа  Хятадыг буруутгаж байгаад ямар байр суурьтай байгаа талаар асуусан байна. Үүний хариуд Хуа Чуньин коронавирус бол хүн төрөлхтний нийтлэг дайсан хэмээн онцолжээ.

"Шинэ төрлийн коронавирус Хятадад дэгдэхээс өмнө бусад улс оронд тархаж байсны дээр үүссэн хугацаа нь хэдэнтээ өөрчлөгдсөн гэсэн саяхны олон улсын судалгааг хүмүүс харсан байх гэж би бодож байна. Энэ нь вирусийн гарал үүслийг судлах нь шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлын дээр эрдэмтэд олон улсын эрдэм шинжилгээний судалгаа явуулж, дэлхий даяар хамтран ажиллах ёстой гэдгийг дахин баталж байгаа юм" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Дэлхийн хүн амын 4.2 хувь нь амьдардаг АНУ-д халдварын батлагдсан тохиолдол долоо хоногт л нэг саяар нэмэгдэж, өдөрт 3000 нас баралт бүртгэгдэж байгааг Хуа Чуньин дурджээ.

 

"АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тахал тус улсад хүмүүнлэгийн сүйрэл болон хувирсан тухай мэдээлэл гарсныг би уншсан. Тэд тахалтай тэмцэх ажилд үр дүн гаргаж чадахгүй байгаагаа нуухын тулд АНУ-ын зарим улс төрчил бүхий л чадлаараа хэн нэгнийг вирусийн дэгдэлтэд буруутган, тахлын асуудлыг улс төржүүлэх гэж хичээж байна" хэмээн Хуа Чуньин мэдэгдээд "одоо АНУ вирусийн гол эх үүсвэр болж байна" хэмээжээ. 

 

Түүнчлэн АНУ-ын зарим улс төрчдийг баримт болон шинжлэх ухааныг хүндэтгэж, тахлыг улс төржүүлэхээ зогсоон, өөрсдийн оюун ухаан, эрч хүчээ дотоод дахь тахалтайгаа тэмцэхэд зарцуулан, Америкийн ард түмнийг хамгаалахын тулд боломжит бүхнийг хийхийг уриалж байгаагаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэзээ ч төгс улс бхгүй
2020-12-13
Зочин:
731 Fort Detrick Lab e-cigarette disease June 2019 Green spring retirement home 17 July 2019 Flue in USA 2019
2020-12-12
h:
hujaaa bol ugaasaaal hujaaa
2020-12-12
Гол нь:
одоо АНУ вирусийн гол эх үүсвэр болж байна. Вакциндаа найдаад
2020-12-11
ККК сумаа тавиад нумаа нууна гэдэг шиг юм ярьэ байна хятад хүний удмын зан угаасаа л хятад вирус шүү дээ
2020-12-11
Зочин:
Хятадаас үүссэн
2020-12-11
Зочин:
731 Fort Detrick Lab e-cigarette disease June 2019 Green spring retirement home 17 July 2019 Flue in USA 2019