Politico: АНУ-ын цэргүүд байлдааны бэлэн байдалд шилжжээ
2020-12-11


Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид Ираны зүгээс халдлага гарч болзошгүйтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн талаар холбогдох эх сурвалжууд авсан мэдээлэлтэйгээр Politico дамжуулжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Вашингтон дахь засаглал солигдож байгаа болон Ирак, Афганистанаас Америкийн цэргүүд гарч байгаа үеийг Иран ашиглаж болзошгүй гэж Пентагон сэрэмжилж байгаа гэнэ. 

 

"Энд давших, довтлох талаар яригдаагүй, харин болзошгүй дайснаас хамгаалах хүчтэй хамгаалалтын төлөвлөгөө яригдаж байгаа юм. Пентагон Ирак дахь Ираны босогчдын зүгээс халдлага гарч болзошгүй гэж болгоомжилж байгаа" хэмээн Politico-д мэдээлэл өгсөн эх сурвалж онцолжээ.

 

Ирак, Афганистан дахь Америкийн цэргийн алба хаагчдыг цөөрүүлнэ гэж мэдэгдэж байсан ч одоогоос гурван долоо хоногийн өмнө АНУ Ойрх Дорнод руу B-52H Stratofortress стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг байршуулах шийдвэр гаргасан юм. АНУ хамгийн сүүлд эдгээр онгоцуудыг генерал Касем Сулейманиг хөнөөсний дараа, өнгөрсөн өвөл Ойрх Дорнод руу илгээж байв. Мөн Иранд АНУ цэргийн цохилт өгөхөд  бэлэн байхыг Израилийн армид даалгасан гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 25-ны өдөр Axios дээр гарч байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
урагшаа USA
2020-12-12
Улсынх нь хил дээр нисэх онгоц тээгчүүдээ алс холын Амкрикаас авч ирж бараг тулгаж байрлуулчихаад Иранаас халдлага гарч болзошгүй гэж мэдэгдэл хийгээд сууж бдаг энэ дайн дэгдээгч булаан эзлэгч Америкт ичих нүүр гэж байдаг болов уу.
2020-12-11