Зөвлөмж: Тархины харвалтаас сэргийлэх 7 арга
2020-12-08

Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдэд ирсэн дуудлагын 2020.12.07-ны мэдээгээр цусны даралт ихсэх өвчин, хүүхдийн өвчин, осол гэмтлийн 1676 дуудлага ирсэн байна.

 



Цусны даралт их байх нь тархины харвалт, зүрхний шигдээс зэрэг амь насанд аюултай зүрх судасны өвчний хүндрэлд хүргэдэг.


Иймээс иргэд та бүхэн гэртээ:


Даралтын эмээ тогтмол уугаарай.


Дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй.


Эрүүл хооллоорой.


Тамхинаас татгалзаарай 


Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаарай.


Стресс, уур бухимдлаа зохицуулаарай.


 Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр


Цусны даралт буурна.


Зүрх судасны өвчний эрсдэл буурна.


 Биеийн жин буурна.


Стресс багасна. 

Shuud.mn
Сонин хачин