ШУУД: Зарим ААН, өрхийн ус, цахилгааны төлбөрийг ТЭГЛЭЛЭЭ
2020-12-13

15:10 цаг: 

Мэдээлэл хийснийхээ дараагаар Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Есөн салбараас бусад салбарын ус, цахилгааныг тэглэжээ. Судалгаа хийсэн үү?

 

-Уул уурхай, цахилгааны сүлжээний компаниудад хүндрэл үүсээгүй. Бид судалсан. Өнөөдрийн энэ хүнд нөхцөлд зарим салбар харин ч ашигтай ажиллаж байгаа. Бид судалсны үндсэн дээр гаргасан. 

 

-100 ам.метр талбайтай орон сууцны ус, цахилгааныг чөлөөлнө гэжээ. 120 ам.метр талбайтай айл өрхийг яах вэ?

 

-Ард иргэдээ алагчилж үзэхгүй. 120 ам.метр талбайтай айл 100 ам.метрийн төлбөр нь чөлөөлөгдөөд, 20 ам.метр талбайн төлбөрөө өөрөө төлнө. 

 

Төрийг хохироосон хэнбэгуай ч хариуцлага хүлээнэ

 

 

15:00 цаг:

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед зарим аж ахуйн  нэгж, өрхийн цахилгааны төлбөр, усны төлбөрийг төр хариуцах шийдвэр гаргалаа. Дээрх төлбөрийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэр гаргах юм байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 

-Засгийн газар сүүлийн үед эх орны алдагдсан өмчийг эргүүлэн авч байгаа. "Эрдэнэт", "Багануур" гээд. Маш том тэмцэл хийж байж энэ бүхнийг эргүүлэн авч  байгаа. Цаашдаа ч төрийн мэдэлд авах зүйл байгаа. Цаашдаа ч хийнэ. Төрийг хохироосон хэнбэгуай ч хариуцлага хүлээнэ. Улсыг хохироосон бол хохирлоо төлөх ёстой. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгаж байгаа.

 

Зарим ААН, өрхийн ус, цахилгааны төлбөрийг ТЭГЛЭЛЭЭ

 

14:40 цаг: 

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

 -Монгол Улсын хувьд олон хүнд нөхцөлтэй тулгарч, эдийн засаг маш хүнд байгаа. Засгийн газар хуралдаж, зарим нэг шийдвэрийг гаргалаа. Өмнө нь улсын түүхэнд гарч байгаагүй шийдвэр. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана.

 

Монгол Улсын бүх айлуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна. 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна.

 

Эдгээр шийдвэр нийт долоон сарын турш хүчинтэй. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр талхны үнэ өсөхгүй. Суурь үнэ хэвээрээ байна.  Бид хаа хаанаа хохирол багатай даван туулах хэрэгтэй байна. Вакцин худалдан авч, бүх хүнээ хамруулах хүртэл бидэнд дахин 6-8 сарын хугацаа хэрэгтэй тул эдгээр шийдвэрийг гаргалаа. Дээрх төлбөрүүдийг тэглэснээр ААН-үүдэд томоохон дэмжлэг болно гэлээ.  

 

Дээрх төлбөрийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэрээс гаргана. Төсөвт хүндрэл учрахгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Venesueliin mongol Madura kkk
2020-12-15
Буруу шийдвэр:
2021 онд элгээрээ хэвтэх нь дээ энэ улс
2020-12-13
зочин:
нийслэлд амьдарч байгаа иргэдэд ашигтай шийдвэр болохоос хөдөө орон нутгыханд бол амьдралд нь нэг их өөрчлөлтгүй шийдвэр байна хэтэрхий дөвийлгөх юм даа
2020-12-13
Би баярлахгүй байна. Уур хүрч байна:
Иргэдээ ингэтлээ ядууруулсанд харин ч уур хүрч байна.Цахилгаан тог дулааны мөнгөө хэдэн сар төлж чадахгүй ядуу амьдарч байгаадаа гутарч байна. Ард түмнээ ийм ядуу болгосон үе үеийн засгийн газарт уур хүрч байна. ЗГ ард түмнээ ийм ядуу болгосон юм чинь өмнөөс нь цар тахлын үед төлөхөөс өөр яах юм. ХАРИН БАЯРЛАХ, БАЯРЛАЛАА гэж хэлэх зүйл огт биш. БИД АРАБЫН ОРНУУД ШИГ БАЯН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ. 0| 0 Хариулах
2020-12-13
irgen:
Zov shiidver bolloo bayrlalaa uls ornihoo ireedvin sain saihand zovj als ireedvig ni harsan buural dargadaa talarhaad barshgvi tegehed unoodriin udirdaj baigaa nohduudin hiisen idej uusanig hartsgaaj baigaa ene hvnd tsag ved hulgaich narin mungiig olj avchirah heregtei
2020-12-13
zochin:
Xund ued mash zov gazar deeree buusan onovchtoi shiidveriig gargajee. Bayarlalaa
2020-12-13
Oyutolgoinhoo uchriig olno gej naidii daa. Erdenetees 10 dahin tom gee biz dee
2020-12-13
irgen:
tiim etgeedyyd chin nogoo baruuniihnii liberal ardchilal geed uls ornuudiig suiryyleed baidag
2020-12-13
bayarlaa
2020-12-13
Заавал шахуулж шаардуулж байж биш цаг хугацаатай уралдаж судалгаатай бодитой иймэрхүү шийдэл олныг сэтгэлээсээ гаргах байлаа. Тог усны мөнгөний дэмжлэг бол асуудлыг бүрэн шийдэж байгаа хэрэг огтхон ч биш шүү дээ
2020-12-13
zov shiidel bn bayrlaa
2020-12-13
зочин:
Төрийн өмч гэдэг нь мөн чанартаа ард түмний өмч юм шүү гэдгийг Засгийн агзар харуулж чадлаа.Засгийн газартаа баярлалаа.
2020-12-13
зочин:
Төрийн өмчийг хурдан хувьчилъя, төр өмчгүй байх ёстой гэдэг этгээдүүд бол ард түмний жинхэн дайснууд юм шүү.
2020-12-13
irgen:
tiim etgeedyyd chin nogoo baruuniihnii liberal ardchilal geed uls ornuudiig suiryyleed baidag
зочин:
Оюутолгойн алт, зэсийн дээрэмдэн авахын зэрэгцээ, Монголчуудыг дааж давшгүй өрөнд оруулж байгаа Рио Тинтогийн дээрэмчидэд гомдлоо.
2020-12-13
зочин:
Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулж өгсөн агуу их Оросын ард түмэнд баярлалаа.
2020-12-13
Нэргүй:
1 цагийн өмнө Маш оновчтой талаас нь шийдвэр гаргаж хүн арддаа хүнд үед бодитой туслаж үзүүлж байгаад баярлалаа?! Одоо ард түмэн бид хичээх л үлдэжээ?! хүнд үед бага улс төржөөсэй гэж бодож байна?!
2020-12-13
Зочин:
1 цагийн өмнө Маш оновчтой талаас нь шийдвэр гаргаж хүн арддаа хүнд үед бодитой туслаж үзүүлж байгаад баярлалаа?! Одоо ард түмэн бид хичээх л үлдэжээ?! хүнд үед бага улс төржөөсэй гэж бодож байна?!
2020-12-13
Иргэн:
1 цагийн өмнө Маш оновчтой талаас нь шийдвэр гаргаж хүн арддаа хүнд үед бодитой туслаж үзүүлж байгаад баярлалаа?! Одоо ард түмэн бид хичээх л үлдэжээ?! хүнд үед бага улс төржөөсэй гэж бодож байна?!
2020-12-13
zov shiidel bn bayrlaa