Карабах: Тулалдааныг энхийг сахиулагчид зогсоожээ
2020-12-14

Өнгөрсөн бямба гарагт буюу 12 дугаар сарын 12-ны өдөр Карабахд байлдааны ажиллагаа сэргэсэн талаар Армени мэдээлж байлаа. Тодруулбал, Азербайжаны цэргүүд Карабахын Хин Тахер болон Хцаберд бүсүүд рүү довтолж, Хин Тахер суурин руу нэвтэрсэн гэж Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. Энэ үеэр "Арменийн талаас зургаан хүн шархадсан", Азербайжаны талаас "амиа алдсан болон шархадсан хүмүүс байгаа" гэж Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа. 

 

Ийнхүү сөргөлдөөн дахин эхэлсэнтэй холбоотойгоор бямба гарагийн орой бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй Оросын энхийг сахиулагчид тулалдаан болсон газарт ирсний дараа тулааны ажиллагаа зогссон гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян ням гарагт мэдэгджээ. 

 

"Оросын энхийг сахиулагчдын хэсэг бямба гаргийн орой Карабах дахь тулалдааны бүсэд ирсний дараа тулааны ажиллагаа зогссон. Гэхдээ Хин Тахер болон Хцабер суурингуудын зарим хэсэг нь Азербайжаны тусгайгийнхны хяналтад орсон" хэмээн Арменийн Ерөнхий сайд Пашинян мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

Пашиняны өгүүлснээр, ням гаргийн өглөө Оросын энхийг сахиулагчид хүчээ зузаатгасан бөгөөд одоо сөргөлдөөн болсон бүсэд нөхцөл байдал харьцангуй тайван байгаа гэнэ. "Тэнд энхийг сахиулагчид байгаа нь цаашид нөхцөл байдал хурцдахаас сэргийлнэ гэсэн найдвар төрүүлж байна" хэмээн Пашинян мэдэгджээ.

 

Карабахын сөргөлдөөн

Эргэн сануулахад Армени, Азербайжаны хоорондын газар нутгийн маргаантай Уулын Карабахд есдүгээр сарын сүүлээр олон жиллийн сөргөлдөөний үргэлжлэл дахин эхэлж, энгийн номхон иргэд олноор амь үрэгдсэн юм. Талууд эвлэрэх оролдлого хэдэнтээ хийсэн ч бүтэлгүйтсэн ч 11 дүгээр сарын 10-ы шөнө хийсэн гурван талт хэлэлцэл амжилттай болсон юм.

 

Оросын зуучлалтайгаар  Азербайжан, Армени улс гал зогсоож, олзлогдогсод болон амиа алдагсдын цогцосыг солилцохоор тохиролцсон юм. Түүнчлэн тулааны дүнгээр Кельбажар, Лачинск, Агдамын дүүргүүдийг Армени  Азербайжанд шилжүүлэн өгөхөөр болсон. Мөн сөргөлдөөний бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг оруулсан юм.

 

Азербайжан энэ хэлэлцээрийг Армени бууж өгсөн хэрэг хэмээн нэрлэж, хэлэлцээр Азербайжанд ашигтайгаар эргэсэн хэмээн тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэж байв. Харин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян энх тайвныг авчрах шийдвэр түүнд хүнд байсан ч Карабах алдаж болох байсан газар нутгийг хадгалж үлдсэн хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч Арменийн ард түмэн энэ алхмыг гутамшиг хэмээн үзэж байгаа бөгөөд хэлэлцээрийн дараагаас л Засгийн газрын тэргүүнээ огцрохыг шаардан эсэргүүцэлл зохион байгуулж эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Владимир Путин:
За
2020-12-14
Badarch taxar:
Orsuud dunduur orohoo bolioch
2020-12-14
Владимир Путин:
За