ЭМЯ: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 912 боллоо
2020-12-14 11:07

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.14/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 8574 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, шинээр батлагдсан таван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс байна. Ингээд тус аймагт батлагдсан тохиолдол нийт 213 боллоо. Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Архангай, Говьсүмбэр аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. 

 

  • Улаанбаатар хот: 138

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дорноговь аймагт: 31

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 459 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 912 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 27 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 35 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 519 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 438 хүн хөнгөн, хүндэвтэр 75, хүнд 5, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 135 хүн хөнгөн, хүндэвтэр 28 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 213 хүнээс 161 хүн хөнгөн, хүндэвтэр 46, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 18 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 17 хүн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлэгдэж байгаа. Бүгд хөнгөн зэрэгтэй байна. 

 

 Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин