ЭМЯ: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 917 боллоо
2020-12-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.15/ хийлээ.

 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 10979 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Тухайн иргэнд нь ойрын хавьтлаар тусгаарлагсан байсан. Тодруулбал, нийслэлд хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговь аймагт хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр,

 

  • Улаанбаатар хот:140

  • Сэлэнгэ аймагт: 215

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 464 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 917 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Өнөөдрийн байдлаар 524 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 450 хүн хөнгөн, хүндэвтэр 68, хүнд 5, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 110 хүн хөнгөн, хүндэвтэр 21 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 213 хүнээс 161 хүн хөнгөн, хүндэвтэр 46, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 19 хүн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 157 хүн эмчлэгдэж байгаа. Бүгд хөнгөн зэрэгтэй байна. 

 

 Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Ер нь тусгаарлах байрнаас халдвар аваад байна даа. Тусгаарлах байрны ариутгал, халдваргүйжилт муу байгаа юм биш үү?
2020-12-15
Иргэн:
ТУСГААРЛАХ БАЙРНААС ИЛЭРСЭН ЮМ УУ, ГЭРИЙН ХОРИОНД БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ИЛЭРСЭН ЮМ УУ, ЭСВЭЛ БҮҮР ГАДУУР БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ИЛЭРСЭН ЮМ УУ БИДЭНД ЭНЭ МЭДЭЭЛЭЛ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА , БУСАД БААХАН ХООСОН ТООНУУД ЧИНЬ ЕРДӨӨ Ч ХЭРЭГГҮЙ
2020-12-15
Ambaselmaa guai uchir bituuleg medeelel ogch niigmiig tsochroohgui bhiig huseye Anh bas iimerhuu bituu yum yariad ehelsen Tegeed l tarhaj hol horio boloo biz dee Olon udaa horio tseer bolj toglovol turj uheh yum bilee shuu
2020-12-15
Зочин:
Одоо тоо улам нэмэгдэх байлгүй дээ гаднаас баахан хүн оруулж ирэх ёстой гээд чичрээд л байгаа засаг алдаагаа давтаад л Гай лайг нь эндээ хүмүүс нь дарамтлуулж үүрээд л
2020-12-15
Зочин:
Эрүүл саруул хүмүүсийг тусгаарлалт нэртэй голомт руу оруулаад халдвараа тархаагаад байгаам биш үү? Гэр гэртээ л тусгаарлавал болоо биз дээ. Өрхийн эрүүл мэндийн төв нь сайн хянаж зөвөлгөө өгөөд яв л даа. Норвеги энэ тэр бол хөнгөн хүмүүсээ гэрт нь тусгаарлаж болоод байхад манайд сөрөг хариутай хүмүүсээ гэрт л байлгах хэрэгтэй ш дээ.
2020-12-15
Зочин:
өнөөдрийн 2 хаанаас гарав тодорхой мэдээлэл хэрэгтэй байна
2020-12-15
ЗОЧИН:
ЕР НЬ ОЙРЫН ХАВЬТАЛ ГЭЖ ТУСГААРЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ? ЗҮГЭЭР СӨРӨГ ХАРИУТАЙ ХҮМҮҮС ТУСГААРЛАГДААД КОРОНА ТУСААД БАЙХ ЮМ, НААНАА ТУСГААРЛАЛТ НЭРЭЭР КОРОНАГ ХАЛДААГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???ХӨСҮТ ДОТРОО ЭМЧ, СУВИЛАГЧ НЬ ХҮРТЭЛ ХАЛДВАР АВААД БАЙХАД ЭРҮҮЛ ОРСОН ЭНГИЙН ИРГЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАЛДВАР АВАХ БИЗ??? ТУСГААРЛАЛТЫНХАА ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙН ХЯНААЧЭЭ???ХӨСҮТ НЬ ЭНХСАРАН ШИГ ДОТРОО ДЭГЛЭМЭЭ АЛДАЖ БНА ГЭДЭГ ЯРИА ЯМАРЧ БСАН СЭЖҮҮРТЭЙ Л БАЙХ ШҮҮ??? АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ХӨСҮТ-ИЙГ??? ТЭНД ЧИНЬ ГОЛОМТ БАЙНА.
2020-12-15