Хойд Солонгост Оросын вакциныг ашиглаж байна
2020-12-15

Хойд Солонгос Оросын "Спутник V" вакциныг ашиглан түүвэрчилсэн вакцинжуулалт хийж эхэлсэн талаар Японы Асахи сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын вакцинуудаас гадна Хятадын оношилгооны төхөөрөмжүүд БНАСАУ-д нийлүүлэгдсэн гэж Өмнөд Солонгосын тагнуул болон Хятадын бизнес хүрээллийнхэн мэдээлсэн байна. Мөн Хятадаас дэлгэцээр халуун хэмжигч төхөөрөмж нийлүүлэгдсэнийг Хойд Солонгос, Хятадын хил дээр суурилуулжээ.

 

Оросын вакцинуудын тухайд хичнээн хэмжээтэйгээр авсан талаарх мэдээлэл гараагүй бөгөөд ямартай ч Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүдэд түүвэрчлэн хийж эхэлсэн байна. Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун вакцин хийлгүүлсэн талаарх мэдээлэл гараагүй гэж Асахи мэдээлжээ.

 

Энд дуулгахад, БНАСАУ коронавирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж албан ёсоор мэдэгддэг. Гэхдээ тус улсад цар тахлаас үүдэлтэй хязгаарлалтуудыг чангалсаар байгаагийн дээр үүний улмаас олон улсын байгууллагуудын төлөөлөгчид Пхьеняныг орхин гарсан талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросын бүх зүйл үнэн ч шүүдээ
2023-09-30