ЭМЯ: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 918 боллоо
2020-12-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.16/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12711 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Тус аймагт  батлагдсан нийт тохиолдол нийт 216 боллоо. Улаанбаатар хот, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Улаанбаатар хот:140

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 465 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 918 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Өнөөдрийн байдлаар 525 хүн эмчилгээнд байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 134 хүний биеийн байдлыг үнэлбэл, 115 хүн хөнгөн, хүндэвтэр 19 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 213 хүнээс 181 хүн хөнгөн, хүндэвтэр 29, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 21 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 20 хүн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 157 хүн эмчлэгдэж байгаа. Бүгд хөнгөн зэрэгтэй байна. 

 

 Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Худалдааны төвүүдээ нээлдээ ажил орлоггүй хэцүү бна бүрэн хяналтанд авсан гээд бх юмаа!!!!
2020-12-16