АНУ-д 1.6 сая гаруй хүүхэд COVID-19 халдвар авчээ
2020-12-16

Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д 1 640 000 орчим хүүхэд шинэ төрлийн коронавирусийн халдвар авчээ. Энэ талаар Америкийн хүүхдийн эмнэхүйн академи болон Хүүхдийн эмнэлгүүдийн холбооны мэдээлэлд дурдсаныг Регнум агентлаг дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын гуравнаас 10-ны хооронд 178 823 хүүхдээс коронавирусийн халдвар илэрсэн байна. АНУ дахь нийт халдварын 12.2 хувь нь хүүхдүүд байгаа бөгөөд 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд АНУ-д хүүхдүүд халдвар авах тохиолдол 23 хувиар өсчээ.

 

Харин коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлсэн нийт өвчтөнүүдийн 1.2-2.9 хувь нь хүүхдүүд байсан гэнэ. Коронавирусийн халдвараас үүдэлтэй хүндрэлийн улмаас хүүхдүүдийн дунд нас баралт 0.21 хувь байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Агуу эрх чөлөө юмаа эхэхэхэ
2020-12-16