41,533 зээлдэгчийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна
2020-12-16 15:02

Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан иргэдийн 92 хувийнх нь хүсэлтийг шийдвэрлэжээ.

 

Зээл хойшлуулах шийдвэр дахин хэрэгжихээр болсноор арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44,907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ.

 

Эдгээр хүсэлтээс дээрх өдрийн байдлаар нийт хүсэлтийн 92 орчим хувь буюу 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 41,533 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулаад байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин