Элчин сайд Борбала Анна Обрушански Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2020-12-16

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нарын өнгөрсөн сард хийсэн цахим уулзалтын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг урагшлуулах, тодруулбал, хоёр улсын хамтын ажиллагааг соёл урлаг, боловсрол, спорт, хөдөө аж ахуй, усны менежмент, бизнесийн чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй “Биокомбинат”-ыг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь чухал байгааг тэмдэглэж, Монгол орны говийн бүсэд барьж буй төмөр замыг дагасан 1000 км усжуулах хоолой татах судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон талаар дуулгалаа.

Түүнчлэн соёл урлаг, спортын салбараа хөгжүүлж буй Унгар Улсын туршлагыг судалж, Монголд нутагшуулах, энэ чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм. Мөн Унгар Улсын Засгийн газраас жилд 200 монгол оюутанд олгодог тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, уг хөтөлбөрөөр дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцаж буй салбаруудын хүний нөөцийг бэлтгэх нь зүйтэй гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсыг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдсон учраас хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, уулзалтын үеэр ярилцсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нарын цахим уулзалтын үеэр яригдсан ажлуудын талаар мэдээлэл авсан гэдгээ хэлж, дээрх төслүүдийг ажил хэрэг болгохын тулд ойрын хугацаанд уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ойн хүрээнд хамтран төлөвлөж байсан ажлуудыг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлсэн билээ.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
Nicholas Bousquet:
"Cybergenie(@)cyberservices(.)Com" "W/A: +1 (2,5,2)(5,1,2)(0,3,9,1)" Losing Bitcoin due to uncertainties and fraud issues can be life-draining for anyone who has invested in Bitcoin. Unfortunately, that was my situation, many out there are going through such problems also. As Bitcoin is a decentralized currency, tracing it can also be in vain, also there is no central authority or agency to run to for help, making it challenging to recover lost invested Bitcoin. However, there are special recovery services available that specialize in retrieving lost or stolen Bitcoin. These kinds of services require various techniques and intellects to engage with so as to perfect a successful recovery making them human natural resources for those who have fallen victim to scams or technical issues. Cyber Genie Hack Pro, is a team of stolen or lost Bitcoin recovery experts that is non-debatable the best on the internet. If you have ever lost money to scammers, hire Cyber Genie Hack Pro and help yourself from being a fraud victim.
2023-11-16