ЭМЯ: Нийслэлд коронавирусийн таван тохиолдол нэмж бүртгэгдлээ
2020-12-17

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.17/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 10599 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод илэрсэн бөгөөд гурван хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Харин хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэд байгаа. Тухайн иргэдийг  эмнэлэгт хэвтэх үед  түргэвчилсэн шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч байсан. Харин давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Бид өчигдөр 18 цагаас өнөөдрийг хүртэл ажиллаад ойрын хавьтал 69 хүнийг тусгаарласан байна. Мөн 171 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 145 боллоо. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Сэлэнгэ аймагт:216

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 470 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 923 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Өнөөдрийн байдлаар 530 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 481 хүн хөнгөн, хүндэвтэр 45, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 97 хүний биеийн байдлыг үнэлбэл, 81 хүн хөнгөн, хүндэвтэр 15 хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 213 хүнээс 181 хүн хөнгөн, хүндэвтэр 29, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 19 хүн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 198 хүн эмчлэгдэж байгаа. Бүгд хөнгөн зэрэгтэй байна. 

 

 Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Давтан шинжилгээ хийж хариу гарсаны дараа эмнэлэгт хэвтүүлдэггүй юмуу малаа.
2020-12-17