ШУУД: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмыг хэлэлцлээ
2020-12-17

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос гаргасан зарчмын шинжтэй санал тус бүрээр санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараагаар нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт авч байгаа юм.  Дараагаар нь эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

 

Ийнхүү үдээс өмнө хуралдаан завсарлалаа. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин