АНУ: Хиймэл оюун ухаан цэргийн онгоцны хоёрдугаар нисгэгчийг орложээ
2020-12-17

 

АНУ-ын Агаарын цэргийн хүчний U-2 Dragon Lady  тагнуулын онгоцны туршилтын нислэгийн үеэр хиймэл оюун ухаан хоёрдугаар нисгэгчийг орлож чадсан талаар АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдэгджээ. Энэ нь Америкийн цэргийн онгоцонд хиймэл оюун ухаан хоёрдугаар нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн анхны тохиолдол гэдгийг Агаарын цэргийн хүчин онцолсон байна.

 

Агаарын цэргийн хүчний "үндэсний батлан хамгаалахын салбар дахь тоон эрин рүү шилжсэн асар том үсрэлт" хэмээн нэрлэсэн энэхүү нболсон байна. "12 дугаар сарын 15-ны өдөр Агаарын цэргийн хүчин цэргийн онгоцны бүхээгт нислэгийн багийн гишүүнээр анх удаа хиймэл оюун ухааныг ашиглалаа" хэмээн АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд өгүүлжээ.

 

ARTUµ гэх хиймэл оюун ухааны алгоритмыг АНУ-ын  Агаарын цэргийн хүчний эрдэмтэд боловсруулсан боөгөөд хиймэл оюун ухаан нь хоёрдугаар нисгэгчийн гүйцэтгэх ёстой нислэгийн үеийн тодорхой даалгавруудыг биелүүлэх чадвартай гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Роботын дайн эхлэх нь дээ. Монгол шиг цөөхүүлээ хүмүүс ийм юм бүтээх хэрэгтэй. Өөрсдөө хийх хэрэгтэй. Намайг ажилд авсан бол 1 байгууллага ч гэсэн хөгжүүлэх байлаа. Даанч дарга нарын арын хаалга гэж тэнэг сааталтай юмнууд л ажилд авдаг болохоор. Хохь нь хөгжсөн бол бүгд баяжих байсын
2020-12-17