Сири дэх АНУ-ын цэргийн бааз пуужингийн цохилтод өртжээ
2020-12-18

Сирийн Дейр-эз-Зор мужийн хойд хэсэгт байрлах АНУ-ын цэргийн баазын нутаг дэвсгэр дээр пүрэв гарагт хэд хэдэн тийрэлтэт сум дэлбэрчээ. Аль-Хадат телевизийн мэдээлснээр Эль-Омар газрын тосны ордын бүс нутагт байх Америкийн цэргийн хуаран пуужингийн цохилтод өртсөн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын цэргийн алба хаагчид "Ардчилсан Сирийн хүчин" эвсллийн курдын дайчидтай хамт газрын тосны объектыг тойрсон нутаг дэвсгэрийг сумнаас цэвэрлэж байгаа гэнэ. 

 

Өмнө нь, наймдугаар сарын 19-ний өдөр Дейр-эз-Зор дахь Коноко орд газрын бүсэд байх АНУ-ын цэргрийн бааз минометийн буудлагад өртөж байлаа. Тухайн үед Америкийгн цэргийн алба хаагчид болон курдуудын дундаас хохирол гарсан талаарх мэдээлэл гарч байгаагүй юм. 

 

Энд дуулгахад, 2015 оноос эхлэн АНУ Сирийн зүүн хойд хэсэгт есөн цэргийн бааз байгуулсан юм. Тэдгээрийн дөрөв нь Дейр-эз-Зор дахь газрын тосны ордуудын дэргэд байрлах бол тав нь Хасеке мужид байрладаг юм. Энэ оны 10 дугаар сард Сирид Америкийн 500 цэргийн алба хаагч нэмэж байршуулсан бөгөөд тэд "Исламын улс" бүлэглэлин алан хядагчидтай тэмцэхэд "Ардчилсан Сирийн хүчин"-ийн цэргүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин