Миланд 500 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ
2020-12-18

Италийн Милан хотноо сүүлийн 500 жилд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлт 12 дугаар сарын 17-ны орой болсон талаар тус улсын Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэн мэдэгджээ. 

 

Хүрээлэнгийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар 16:59 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд голомт нь Милан хотоос баруун зүгт зургаан километрт, газрын гадаргуугаас 56 километрийн гүнд байсан гэнэ.

 

"Миланд болсон газар чичирхийлэлт нь 500 жилийн өмнө болсонтой ижил хүчтэй байсан. Хамгийн хүчтэй газар хөдлөлт 1396 оны 11 дүгээр сарын 26-нд болж байсан юм" хэмээн хүрээлэнгийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Газар хөдлөлтийн чичирхийлэлт хотын өнцөг булан бүрт мөн хотын захаар ч мэдрэгдсэн байна. Зарим өндөр барилгуудын гэрлийн бүрхүүл савалж, тавилга байрнаасаа хөдөлсөн ч эвдэрч сүйрсэн барилга байгууламж, хохирсон хүмүүсийн талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин