ШУУД: 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.18/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 9070 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 18 тохиолдол  нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй шинэ голомтод бүртгэгдсэн байгаа. Уг голомтод өчигдөр хоёр, өнөөдөр 18 нийт 20 тохиолдол бүртгэгдсэн байна. Эхний батлагдсан тохиолдол нь өмнө гарч байсан голомтод бүс нутаг, голомт бүхий газар амьдарч аж төрдөг хүмүүсээс анхны тохиолдол илэрсэн. Тухайн бүс нутгаас эх уурхайтай халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байна. Тандалт судалгаа үргэлжил байгаа.

 

Баянзүрх дүүрэгт үүссэн голомтод халдварт ойрын болон хоёрдогч хавьтал 645 хүнээс 266 хүнийг нь тусгаарласан. Мөн  469 хүн нь гэрийн ажиглалтад байгаа. Эхний 469 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилтан өвчтөн нийт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Ойрын хавьтал болсон эмч, батлагдсан тохиолдлын гэр бүлийн 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 163 боллоо. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Сэлэнгэ аймагт:216

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 488 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 941 байна. ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаа. Өнөөдөр 89 хүн эдгэрч эмнэлгээс гарч байгаа. Үүнээс эдгэрсэн тохиолдол 473 байгаа. Өнөөдрийн байдлаар 459 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 423 хүн хөнгөн, хүндэвтэр 32, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 91 хүний биеийн байдлыг үнэлбэл, 77 хүн хөнгөн, хүндэвтэр 13 хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 178 хүнээс 156 хүн хөнгөн, хүндэвтэр 19, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн эмчилгээнд байгаа. Бүгд хөнгөн зэрэгтэй байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 170 хүн эмчлэгдэж байгаа. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Хот:
Тэнэгтээд бөй
2020-12-19
irgen:
zugaalj zengedegee boliochee archaagui ulsuud ve
2020-12-18
s:
karoke buudal baaraa saunaa neegeechee bas kino vzmeer baihiimdaa
2020-12-18
Ч:
Одоо эрс нэмэгдэх магалдлал өндөр болж байна. Гадуур явахыг хязгаарлах, ялангуяа баар цэнгээний газруудыг хаах хэрэгтэй байна
2020-12-18
Орлогоо бодсон муусайн шуналтангууд хөл хориог болиулах гэж орилолдоод байсан. Одоо хар даа . Хөл хорио тавигдмагц л ийм болж байна. Буцаад хатуу бүр хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй
2020-12-18
Хот:
Тэнэгтээд бөй
tsurmand ni oruulah umsan
2020-12-18