Оны онцлох шинжлэх ухааны ололт-ВАКЦИН
2020-12-18

Америкийн шинжлэх ухааны Science сэтгүүл оны онцлох шинжлэх ухааны ололтоор коронавирусийн вакциныг нэрлэжээ. Нийтлэлд өгүүлснээр Moderna, Pfizer-BioNTech, "Спутник V" болон бусад энэ төрлийн вакцинууд шинжлэх ухааны нээлт байсан хэмээн онцолсон байна.

 

"Энэ оны шинжлэх ухааны гол ололт аливаа хэлбэрээр коронавирустэй холбоотой байна гэдгийг бид сайтар ойлгож байсан. Гэсэн ч хамгийн сүүлийн мөчид л коронавирусээс сэргийлэх өндөр үр дүнтэй вакцинууд нь гол ололт гэдэг нь тодорхой болсон юм " хэмээн сэтгүүлд бичсэн байна.

 

Саяхныг хүртэл л вакцин зохион бүтээх нь хүндрэлтэй мэт санагдаж байсан ч өнөдөр дэлхий даяар вакцинжуулалт эхэлж байна хэмээн сэтгүүлийн ерөнхий редактор Голден Торп онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин