ХААН Банкны харилцагчид “Дэлхийн түвшний менежер”-үүдийн арга барилд суралцаж байна
2020-12-18 14:30

Цар тахлын сөрөг нөлөөлөлд өртөөгүй бизнес тун ховор байгаа хэдий ч бизнес эрхлэгчид маань үйл ажиллагаагаа зогсонги байдалд оруулахгүйн тулд зайнаас борлуулах, онлайнаар худалдаа хийх зэргээр энэхүү хүнд нөхцөл байдалд тохируулан ажиллаж байгаа билээ. Их сорилтын үед бизнесээ хэрхэн удирдах вэ гэдэг нь бизнес эрхлэгч бүрийн өмнө тулгамдсан асуудал болоод буй.

 

Хүргэлтийн үйлчилгээ сонгох, онлайнаар захиалга авах, овоорсон их дуудлага, хил дээр гацсан бараа бүтээгдэхүүний татан авалт гээд төлөвлөөгүй олон асуудал урган гарч, удирдагч таны ур чадварыг сорьж байна уу? Энэ цаг үед нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэрүүдийг гаргах, тасралтгүй суралцах зэргээр өөрийгөө болон хамт олноо хөгжүүлэх нь сонголтгүй сонголт болоод байна. Иймд бизнес эрхлэгч танд бизнесээ зөв удирдахад нь туслах ХААН Банкнаас зохион байгуулж буй сургалтууд болон шинэлэг үйлчилгээг онцлон танилцуулж байна.

 

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс харилцагч байгууллагууддынхаа удирдах ажилтнууд, захиралуудад зориулан бизнесээ амжилттай удирдах арга барил, манлайалын ур чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр “World Class Manager” буюу “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтыг зохион байгуулж буй аж. Энэхүү онлайн сургалтыг Англи улсын “Глобал Гроуф Институт” болон “Гүрэн” академитай хамтран албан ёсны эрхтэйгээр хүргэдэг бөгөөд ХААН Банк сургалтын төлбөрийг санхүүжүүлэн харилцагч нартаа үнэ төлбөргүй суралцах боломжийг олгохын зэрэгцээ бизнест нь оюуны хөрөнгө оруулалт хийн дэмжин ажиллаж байна. Бизнестээ санаа зовниж буй таны шилдэг сонголт байх болно.

 

Энэ онд тус сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн 70 гаруй захирал, дунд шатны менежерүүд амжилттай хамрагдаж, бизнестээ хөрөнгө оруулжээ.

 

 Ирэх онд зохион байгуулагдах “World Class Manager” онлайн сургалтын бүртгэл эхэлсэн тул та амжиж бүртгүүлээрэй. 2020 оны 12-р сарыг дуустал хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Асууж тодруулах зүйлсийг smesc@khanbank.com хаягаар хандах боломжтой ба бүртгэлээ ЭНД дарж баталгаажуулна уу.

 

ХААН Банкны харилцагчид цахимаар бизнесээ оношлуулах боломжтой боллоо 

 

Харин дараагийн онцлох нэг үйлчилгээ нь ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан бизнестээ оношилгоо хийлгэх цахим үйлчилгээ санал болгож байна. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан онлайнаар компанийнхаа менежментийн үйл ажиллагааг үнэлүүлэн, компанидаа тохирсон зөвлөх үйлчилгээ авах боломж олгож байгаа аж. Цар тахлын улмаас ихэнх бизнес зогсонги байгаа хүнд цаг үед компанийнхаа ирээдүйн хөгжлийг төлөвлөн хамтдаа даван туулахыг уриалж байна. Энэхүү үйлчилгээнд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж шаардлагатай танилцан бүртгэлээ баталгаажуулна уу.  

 

ХААН Банкнаас жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан хүргэж буй бусад үйлчилгээтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

                                    Сорилтыг хамтын хүчээр...

Shuud.mn
Сонин хачин