Н.Тавинбэх: Зүй бус хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байна

Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Засгийн газрын тогтоолоор айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан дулааны эрчим хүч, ус, хогны мөнгийг төр даахтай холбоотойгоор эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг цахилгаан дулааны эрчим хүч, тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмыг баталж гаргасан.
Засгийн газрын тогтоолтой холбоотой хэрэглээний өсөлт бий болно гэдгийг шийдвэр гарахаас өмнө судалсан. Бидний тооцсоноос хоёр дахин өссөн. Бид өсөлтийг буруутгахгүй. Зохиомол, зүй бус хэрэглээгээ хязгаарлахыг хэрэглэгчдэдээ уриалж байгаа. Цахилгаан дулааны эрчим хүч, нарийн технологиор өндөр үнэтэй гардаг бүтээгдэхүүн. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг зохистой, үр дүнтэй хэрэглээрэй гэж уриалж байгаа. 17-21 цагийн үед импортоор авдаг эрчим хүчний хэмжээ олон жил импортоор авч нөхөж ажиллаж байгаа. Найдвартай ажиллагаагаа хангаж ажиллаж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ