Петербургчуудыг Өвлийн өвгөн автобусаар зөөнө
2020-12-19

Оросын Петербург хотноо энэ сарын 21-ний өдөр "Шинэ жил рүү хүргэнэ" арга хэмжээ эхлэнэ гэж "Пассажиравтотранс" компанийнхан мэдээлжээ. Энэ компанийн мэдээлснээр Хасанскийн гудамжаас "Василеостровская" метро хүртэл аялах автобусанд Өвлийн өвгөн ажиллах гэнэ. 

 

Тодруулбал, автобусны жолооч үлгэрийн шидтэний дүрээр 12 дугаар сарын 21-23, 26-29-ний хооронд зорчигчдод үйлчлэх аж. Харин автобусны цонхыг ер бусын чимэглэлээр чимэглэх бөгөөд чиглэл заасан  самбар дээр эрүүл энх, сайн сайхныг хүссэн мэндчилгээ байх юм байна.

 

Түүнчлэн шинэ оны өмнө энэ автобусаар үйлчлүүлэн олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа байршуулахыг уриалжээ. Хэрэглэгчдийн таашаалыг хамгийн их хүртсэн зургуудаас шалгаруулан 2021 рублийн хэмжээтэй зорчих эрх олгох гэнэ. Мөн зорчих үедээ жолоочийн үүрэг гүйцэтгэж буй Өвлийн өвгөний анхаарлыг сарниулахгүй байхыг уриалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин