ШУУД: Найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.20/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 8416 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, зургаан тохиолдол  нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой. Харин хоёр тохиолдол нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  12 дугаар сарын 19-ний өдөр ирсэн иргэн байна. Тухайн хоёр иргэн нь Герман болон Унгар улсаас транзит нислэгээр ирсэн. Тусгай үүргийн онгоцоор ирж буй хүмүүсийн шинжилгээг 24-48 цагийн дотор авч байгаа.Тиймээс эдгээр хүмүүс нь гадны улс оронд байхдаа халдварт өртсөн байна гэж үзнэ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 175 боллоо. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Сэлэнгэ аймагт:216

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 500 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 961 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 509 байгаа. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс эдгэрч гарсан хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаа. Энэ хугацаанд ХӨСҮТ-өөс гадна Цэргийн төв эмнэлгийн эмч ажилчид сайн ажиллаж  119 хүнийг эмчилж Яармагийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар 443 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 81 хүний биеийн байдлыг үнэлбэл, 70 хүн хөнгөн, хүндэвтэр 9 хүнд 2 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 139 хүнээс 109 хүн хөнгөн, хүндэвтэр 23, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн эмчилгээнд байгаа. Бүгд хөнгөн зэрэгтэй байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 203 хүн хяналтад  байгаа. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Хүмүүсээ бид амьдралынхаа эрх чөлөөг бүтэн 1 жилээр сараар боогдуулаад байх сайхан биш биздээ. Арга хэмжээ аваад байгаа юм бол яагаад ихэсээд бгаа юм бэ. Энэ утгагүй ниыгэм үргэлжлэх юм бол эцэст нь жинхэнэ стресс дэфрэс нь болох юм бшүү. Галзуурмаар юм. Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд үхлийн түвшинд бус цэвэр өөрсдөөс шалтгаалах ханиад гд бхд манайх сүртэй тахал мэтээр жинхэнэ орк царайлаад бх юм. Зүгээр хүмүүсийн сэтгэлзүй др тоглолт хийгээд бна. Одоо өөрсдөд нь хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Тэд л зогсоож чадахгүй улам тарааж өөрсдийгөө мандаагаад бгаа тул хариуцлага хүлээх хэрэгтэй.
2020-12-23
Яам тамгын газар нь ингэж удаан хөл хорио тавиад алдаад ихэсгээд бгаа хариуцлагаа үүрцгээ. Улс төр мөнгө угаалтын асуудалгүй юм бол өөрсдөө хариуцлага хүлээж түүгээрээ батлах хэрэгтэй. Хүмүүсээ хөл хориог 5 10 14 хоногоор ээлж дараалан тавиад бгаа шалтгаан нь цэвэр мөнгө угаалт ямар нэгэн ашиг хонжооны далд хэлбэр цаана нь байгаагын шинж юм бшүү
2020-12-23
Зочин:
Богино хугацаанд зохих арга хэмжээг авч чадахгүй бол хөл хориог байсхийгээд битгий хийгээд бай нэг мөсөн хий. Чадахгүй юм бол зайгаа тавьж чаддагыг нь тавь. Вирусынх нь дээжийг санаатайгаар тараагаад бдг юмуу хаашаа юм. Яагаад эмнэлэгээс гараад бдг юм
2020-12-23
Зочин:
Кластерлан гарлаа гэж яриад байх юм. Энэ Нарангэрэл, Амбасэлмаа гэж 2 авгай тийм их гадаад хэлтэй юм байх даа. Кластерласан голомт гэж байдаг юм уу. Кластер гэдэг үг чинь өөрөө харилцан уялдаатай голомт гэсэн утга л юм байна лээ ш дээ. Эд нар шинжлэх ухааны хүмүүс лав л биш. Загвар үг хөөсөн бирднүүд л харагдаад байгаа юм даа.
2020-12-20