ЭМЯ: 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.21/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 5961 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 31 тохиолдол  нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой. Харин нэг тохиолдол нь 12 дугаар сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн байна. Баянзүрх дүүргийн халдварын голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол 62 боллоо. Уг Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 62 тохиолдлын байршлыг танилцуулбал, 

 

  • Баянзүрх дүүрэгт: 50

  • Баянгол дүүрэгт: 2

  • Налайх дүүрэгт: 1

  • Сонгинохайрхан дүүрэгт:2

  • Хан-Уул дүүрэгт:1

  • Чингэлтэй дүүрэг: 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

 

Ойрын болон хоёрдогч хавьтал нийт 1136 хүнд тандалт шинжилгээ хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан байгаа. Хоёрдогч хавьтал болон эмч ажилчдыг гэрийн ажиглалтад авч, тандалт судалгаа үргэлжилж байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 206 болж байгаа. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Сэлэнгэ аймагт:216

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 531 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 993 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 509 байгаа.

 

Өнөөдрийн байдлаар 475 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 79 хүний биеийн байдлыг үнэлбэл, 69 хүн хөнгөн, хүндэвтэр 9 хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 171 хүнээс 141 хүн хөнгөн, хүндэвтэр 23, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн эмчилгээнд байгаа. Бүгд хөнгөн зэрэгтэй байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 205 хүн хяналтад  байгаа. 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг хүмүүсийг дэг журманд оруулна гэдэг хэцүү л дээ. Монголчууд олоо ухаарах цаг болсон
2020-12-21
Зочин:
Чөтгөрийн тойрогт орсон байх ард иргэдээ мөрдөж мөшгөөд хэрэгт дурладаг хүмүүс дээр тойроод очих байлгүй дээ
2020-12-21
Zochin:
Ajlaa hiij chadahgui baigaa УОК, НОК Хотын дарга нарыг солиооч Хүрэлсүхээ
2020-12-21
Тэнэг хүмүүсийг дэг журманд оруулна гэдэг хэцүү л дээ. Монголчууд олоо ухаарах цаг болсон