Хүний эрх чөлөөгөөр Монгол Улс 49 дүгээрт бичигджээ
2020-12-21

Вашингтоны Катоны хүрээлэн Канадын Фрезерийн хүрээлэн болон Германы Фридрих Науманны сангийн ардчилсан хүрээлэнтэй хамтран гаргадаг Хүний эрх чөлөөний индексэд Монгол Улс дэлхийн 162 орноос 49 дүгээрт бичигджээ. 

 

Энэ индексэд 2018 оны мэдээлэл дээр тулгуурлан улс орнуудыг жагсаасан бөгөөд хувь хүн, иргэний болон эдийн засгийн эрх чөлөө түүнчлэн иргэний хувийн аюулгүй байдлын түвшинг энэхүү индекс үнэлдэг юм. 

 

Тодруулбал, хуулийн өмнө бүгд эрх тэгш байх нөхцөл, аюулгүй байдал, зорчих эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, үг хэлэх ба мэдээллийн эрх чөлөө, хувийн харилцааны эрх чөлөө, хуульзүйн системийн чанар болон өмчийн эрхийг хамгаалах, найдвартай мөнгөний хүртээмж, олон улсын худалдааны эрх чөлөө, бизнес, хөдөлмөр, зээлийн зохицуулалт гэсэн хүний үйл ажиллагааны 12 салбарыг хамрах хувь хүний, иргэний болоод эдийн засгийн эрх чөлөөний 79 үзүүлэлтийг багтаадаг юм. 

 

 

Индексийн эхний байруудад Шинэ Зеланд, Швейцар, Хонконг гэсэн улсууд орсон бол хамгийн сүүлд Венесуэл, Судан, Сири оржээ. 

 

Эрх чөлөөний индексийн эхний байранд бичигдсэн орнууд бусад доогуурх бүлгүүдэд багтсан орнуудтай харьцуулахад нэг хүн амд ноогдох дундаж орлого нь өндөр байгаа юм. Эдгээр орнуудад нэг хүнд ноогдох дундаж орлого 50 340 ам доллар орчим байгаа бол бусад орнуудынх 7 720 ам долларын түвшинд байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Энэ улам доошилноо. Нэг нам дахин дангаараа яллаа тогтвортой төртэй боллоо гэж бодож байтал Засаг дарга, сайд нар нар нь сонгуулийн багийнхнаа чирч ирээд төрийн албыг ч самарч өгч байна даа.Бөх засаг дарга, багш эрүүл мэндийн яамны ТНБ энэ тэр гээд явж өгч байна.
2020-12-21