ШУУД: Лхагва гарагаас эхлэн Улаанбаатар хотод 14 хоногийн хатуу хөл хорио тогтооно
2020-12-21

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-оос Улаанбаатарт 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг оруулсан юм. 

 

УОК-ын дарга Шадар сайд Я.Содбаатар: 

 

-Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 14 хоногийн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Дэлхий нийтээр шинэ жилийн үйл ажиллагааг тэмдэглэхгүй, хөл хориог сунгаж байгаа гэлээ. 

Нийт 15 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй. Үүнд: 

  • Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт
  • Газрын тосны түгээлт
  • Малын өвс  тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал объект, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурин, усан хангамж
  • Эрүүл мэнд, эмийн сан, байгууллага
  • банкны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  • Хууль тогтоох байгууллага, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Улаанбаатар хотын төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын 10-15 хувийг ажиллуулах юм байна. /

 

Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Баянзүрх дүүргийн байдал ямар байна вэ?

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:

 

-Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 280 эмч, эмнэлгийн ажилтан, иргэд тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Хатуу хөл хорионы үед голомтыг тогтооно. 

 

Шадар сайд Я.Содбаатар:

 

-ХӨСҮТ дээр халдвар гарсан нь үнэн. Цаашдаа энэ төвийн халдвар хамгааллын дэглэм алдагдахыг таслан зогсооно. Эм, эмнэлгийн хэрэгслийн устгалтай холбоотой олон асуудал байна. 

 

Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнийг яаж зохицуулах вэ?

 

Нийслэлийн Засаг даргын орлогч н.Сандагсүрэн: 

 

-Хөл хорионы үед тээврийн хэрэгсэл өмнө нь олгосон зөвшөөрлийн кодоор явуулна. Мөн үүн дээр хүүхэд хамгааллын байгууллага, зарим төрийн байгууллагын ажилтнуудад код олгоно. Нэг автобусанд 12-15 иргэн тээвэрлэх боломжтой. Тиймээс иргэд Засгийн газраас гаргасан гэртээ байх шийдвэрийг хүндэтгэн ажиллахыг хүсч байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
СЭХЭЭРЭХТУН:
УУЛ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ХОРМОЙ ШУУГЧ, УС ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ГУТАЛ ТАЙЛАГЧ ДАРГА НАР БҮТЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭЛИЙ БАЛАЙ ХӨЛ ХОРИО ТОГООЖ ЭДИЙН ЗАСАГ, АРД ТҮМНИЙ БОЛОСРОЛ БОЛОН БИЗНЕССД ГАЙ БОЛСОН. ХАРИН ЯГ ХЭРЭГТЭЙ ЧУХАЛ ҮЕД НЬ БААХАН ХОЛИОН БАНТАН ХУТГАСАН. ОДОО АХИАД ККК
2020-12-22
тэр үнэн шүү хө
2020-12-21
zochin966:
Урьд дахь хатуу хориог хоёрын хооронд 14 хоног биш нэг сар маш хатуу хяналтын дор сайн хийж чадвал энэ өвчинөөс хэсэг хугацаанд дотоодоо голомтгүй болж болно доо дараа бүсэлж улаан ногоон шар бүс болгож хэвийн амьдралдаа вакцинтай золгох хүртэл арай бага гарзтай өнгөрөөх байхдаа маргааш өнөөдөр хоёртоо бэлтгэл хангадаа
2020-12-21