Токиогийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг хүсэв
2020-12-22

Японы нийслэл Токио хотын захирагч Юрико Коикэ шинэ жилийн баярын өдрүүдээр онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдад хандан хүсчээ. Ирэх жилд тахлын нөхцөл байдал  ямар байх нь ирэх долоо хоногуудад хүмүүс хэрхэн биеэ авч явахаас шалтгаална гэж Токиогийн дарга үзэж байгаа аж. 

 

"Би хотын оршин суугчдыг шинэ жилийн баярын өдрүүдэд гэртээ үлдээсэй гэж хүсэж байна. Та бүхнээс гуйя, дэлгүүр орох, эмнэлэгт үзүүлэх зэрэг нэн шаардлагатайгаас бусад шалтгаанаар гэрээсээ гарахгүй байна уу" хэмээн Коикэ мэдэгджээ.

 

Тэрбээр энэ шинэ жилийн баярын өдрүүдэд хүний амьдралын чухлын талаар бодон, эрүүл мэнд болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг аюулд учруулахгүй байхын тулд шаардлагатай бүхнийг хийхийг уриалсан байна. 

 

Мөн энэ баярын өдрүүдэд гаргах хүмүүсийн үйлдлээс дараагийн жилийн нөхцөл байдал шалтгаална гэдгийг онцолжээ. 

 

"Би 2021 оныг тайван үдлээ, учир нь шинэ оныг даруухан тэмдэлэсэн гэж өөртөө хэлэх боломжтой байхуйцаар шинэ оноо тэмдэглэцгээе. Энэхүү хүндхэн нөхцөл байдлыг давахын тулд хамтдаа ажиллацгаая" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, коронавирусийн халдварын улмаас дэлхийн олон оронд шинэ жилийн баярын ёслолуудыг цуцалсан. ДЭМБ Европын оршин суугчдыг шинэ жил, зул сарын баяраа гадаа тэмдэглэхийг уриалж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин