АНУ Оросын Батлан хамгаалах яамны эсрэг хориг тавьжээ
2020-12-22

Хятад болон Оросын зэвсэгт хүчинтэй хамтран ажилладаг гэх байгууллагуудын эсрэг АНУ-ын Худалдааны яам хориг тавьжээ. Хориг арга хэмжээнд өртсөн байгууллагуудын жагсаалтыг Худалдааны яамны цахим хуудсанд байршуулсан байна. 

 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Америкийн хоригт ОХУ-ын Батлан хамгаалах яам, Гадаад тагнуулын алба, "Прогресс" пуужин-сансрын төв, Рособоронэкспорт, "Ростех" корпораци, "МиГ" компани, "Гражданские самолеты Сухого", "Туполев" зэрэг Оросын Зэвсэгт хүчинтэй холбоотой байгууллагууд багтжээ. Түүнчлэн энэ жагсаалтад 2014 оноос хойш анх удаа "Росатом" багтсан байна. 

 

Хориг арга хэмжээний жагсаалтад нийтдээ Оросын 41, Хятадын 58 байгууллага багтжээ. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Худалдааны яам Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ тавих талаарх мэдээлэл 12 дугаар сарын 18-ны өдөр гарч байлаа. Шинэ хоригууд нь "олон улсын бодлого дахь АНУ-ын үндэсний аюулгүй байдал эсвэл ашиг сонирхолтой зөрчилдөх" үйл ажиллагаа явуулахад оролцсон этгээдүүдийн эсрэг тавигдана гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос хятад улсууд доллороос өөр валъют худалдаанд гаргах хэрэгтэй байх
2022-01-01