Трампыг дэмжигчид "тангараг өргөх ёслол" зохион байгуулна
2020-12-22

АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгчийг дэмжигчид өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Жо Байден албан тушаалдаа очих нэгдүгээр сарын 20-ны өдөр Трампад зориулан "дахин сонгогдсоны тангараг өргөх ёслол"-ыг цахимаар хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор тэд Фейсбүүк дээр төлөвлөгөөт арга хэмжээний хуудас үүсгэжээ.

 

Цахим арга хэмжээнд 325 мянган хүн оролцохоор төлөвлөж байгаа гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Фейсбүүк дэх группийг "Дональд Трамп Ерөнхийлөгчийн хоёр дахь тангараг өргөх ёслол" хэмээн нэрлэжээ. 

 

"Бид Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмждэг гэдгээрээ нэгдсэн 325 мянган энгийн иргэн. Бид ямар нэг албан ёсны байгууллагатай хамааралгүй" гэж групп дээр бичсэн байна. Энэ арга хэмжээг нэгдүгээр сарын 20-ны үд дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден энэ өдөр тангараг өргөн, үүрэгт ажилдаа орох юм. Харин Трампын штабынхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, олон мужийн шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан ч үүнийг нь хэрэгсээгүй. Гэсэн ч АНУ-ын сонгуулийн үр дүнг давж заалдсан хэвээр байна гэж өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин