Навальный өөрийг нь хордуулсан хүмүүсийн нэгийг "барьжээ"
2020-12-22

Оросын улс төрч Алексей Навальный Холбооны аюулгүй байдлын ажилтан гэх хүнтэй утсаар ярьсан гэдэг нь олон улсад хамгийн шуугиан тарьсан мэдээллүүдийн нэг болж, Оросын эрх баригчдыг ихээхэн таагүй байдалд орууллаа. 

 

Тодруулбал, даваа гарагт Оросын сөрөг хүчний улс төрч Юүтүб суваг дээрээ Навальныйг хордуулсан үйл явцын талаар тодорхой ярьсан Константин Кудрявцев гэгчтэй ярилцсан утасны яриаг нийтэлжээ. Мягмар гарагийн өглөө гэхэд энэ видео 11 сая хандалт авсан байна. 

 

Навальныйн баталж байгаагаар Кудрявцев Зөвлөлтийн химийн зэвсгийг бүтээдэг байсан Шихан дахь цэргийн ангид алба хааж байсан, Холбооны аюулгүй байдлын Криминалистикийн хүрээлэнгийн цэргийн химич гэнэ. Навальный түүнтэй ярихдаа Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушевын туслах гэж өөрийгөө танилцуулсан байна. 

 

Ингээд Навальный түүнтэй ярихад Кудрявцев Навальныйн хувцсыг цэвэрлэхийн тулд Омск руу хэрхэн явсан, түүний дотуур өмдийг цэвэрлэсэн, Навальный яагаад нас бараагүйн шалтгааны талаар өөрий бодлоо илэрхийлсэн гэнэ.

 

Энэ утасны яриа 12 дугаар сарын 14-ний өдөр болсон гэнэ. Харин Оросын Холбооны аюулгүй байдлын газрынхан утасны яриа бүхий бичлэгийг хуурамч хэмээн мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр Навальныйн бие гэнэт муудан, улмаар түүнийг Омск хотын эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар наймдугаар сарын 23-ны өдөр түүнийг ухаангүй байдалтайгаар Германы Шарите эмнэлэгт хүргэж байв. Навальныйг "Новичок" бодисоор хордуулсан гэж түүнийг дэмжигчид үзэж байсан бол хожим нь Германы шинжээчид үүнийг баталсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.

 

Путин: Навальныйг хордуулах л байсан бол гүйцээчих байсан шүү дээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гүйцээх хэрэгтэй байсан юм.
2020-12-23
Eh orniihoo erh ashgaas urvaj busdiin gar hul bolson bol uheh ni zuin hereg
2020-12-22
1000:
Нэрээ хэлээгүй хүнд мэдээлэл өгсөн гэж хэнч итгэхгүй юм яриад л. Путин нэг л удаа шууд чадруулна даа хөөрхий. Их ч өршөөж байгаа
2020-12-22
ss:
baruunii gar bolson urvagch,mungu oloh arga ni yum bauhdaa ,zugeer sauhan biznes hiigeed amidarch chadahgui.
2020-12-22
Урвагч нар ийм аюултай. Хэдхэн ногооны төлөө эх орныхоо нэр хүндийг ч баастай хутгаж чадна.
2020-12-22
ОТЕЛЛО:
ХЭРЭВ ПУТИН ЗАХИАЛСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ЭНЭ НӨХӨР АМЬД ҮЛДЭХГҮЙ БАЙСАН. ДЭМИЙ ХУДЛАА СЕНСАЦИ ДЭГДЭЭДЭГ ХУДЛАА ГАР БАЙНА ДАА. УГ НЬ ОВОО ҮНЭЛЭЖ БАЙСАН ЮМСАН
2020-12-22