Нийтийн тээвэр хэвийн үйлчилнэ
2020-12-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан арванхоёрдугаар сарын 14-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа. Харин маргаашнаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. 

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд нийтийн тээвэр хэвийн горимоор үйлчилнэ. Мөн тусгай зөвшөөрөл бүхий 800 таски иргэдэд үйлчлэх юм. 


Хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоход тодорхой хязгаарлалттай. Тусгай чиг үүрэг бүхий 15 байгууллагын ажилчид QR зөвшөөрөлтэй автомашинаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин