Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 15 салбар
2020-12-23

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 14 хоногийн хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2021 оны 1 дүгээр сарын 06 хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдөр өглөөний 06.00 цагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.  Энэ хугацаанд 15 чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд хязгаарлалтад хамаарахгүй.  Тухайлбал:

 

  • Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж , тээвэрлэлт

  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

  • Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа

  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

  • Банкны үйл ажиллагаа

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа

  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

  • Оршуулгын үйл ажиллагаа

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв

  • Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин