Хатуу хөл хорионы хугацаанд хийж болох сонирхолтой зүйлс
2020-12-23

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан. Тиймээс өнөөдрөөс нийслэлд  бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ. Өөрөөр хэлбэл коронавирус цар тахлын улмаас нийслэлчүүд хатуу хөл хорионд хоёр дахь удаагаа ороод буй юм.   Энэ хугацаанд 15 чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд хязгаарлалтад хамаарахгүй.

 

Тэгвэл сурагчдын амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд гэр бүлийн гишүүд хамтдаа хийж болох хөгжилтэй 14 зүйлийг санал болгож байна.

 

  •   Эвлүүлдэг тоглоом тоглох

 

  • Тоглоом хүүхдийн хүмүүжил хийгээд оюун ухааны хөгжилд нь эерэгээр нөлөөлдөг байна.

 

  •   Гоо сайхны сургалтуудад онлайнаар суралцах

 

  • Завгүй бүсгүй та хөл хорионы энэ үед л онлайн Make up сургалтууд болон гоо зүйн хичээлд суралцахад тохиромжтой биш гэж үү?

 

  •  Иогоор хичээллэх

 

  • Иога нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах, биеийн жин барих, залуужих техник юм.

 

  •  Шинэ бизнес санаа гаргах

 

  • Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дараагийн түвшний шинэ бизнес санаа боловсруулах тохиромжтой цаг шүү.

 

  • Сонирхолтой хоол туршиж үзэх

 

  • Хөл хорионы эдгээр өдрүүдэд шинэ сонирхолтой, эрүүл хоол туршиж, хайртай хүмүүстэйгээ хамт хооллох боломжтой. Хэрэв та сайн тогооч биш бол “youtube” болон цахим хуудсуудаар зочлоорой. 

 

  • Гэрээ чимэглэх

 

  • Шинэ жилийн баяраар гэрээ чимэглээгүй байвал уйтгартай. Тиймээс та гэрлэн чиглэл, зураг, цаасан чимэглэлээр гэрээ чимэглэж өнгө нэмээрэй.

 

  •  Төлөвлөгч дэвтэр хөтлөх

 

  • Төлөвлөгч дэвтэр дээр хийх зүйлсээ тэмдэглэж,  төлөвлөх нь үр дүнтэй.  Хэрэв та хэрхэн төлөвлөж бичихээ мэдэхгүй байгаа бол “youtube” болон цахим хуудсуудаар зочлоорой.

 

  •   Их цэвэрлэгээ

 

  • Коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх энгийн арга бол амны хаалтаа зүүж ариун цэвэр сахих. Хөл хориотой эдгээр өдрүүдэд гэр бүлээрээ их цэвэрлэгээ хийх нь чухал.

 

  •  Мөрөөдлийн самбар хийх

 

  • Мөрөөдлийнхөө самбарыг гаргах нь мөрөөдөлдөө хүрэх хамгийн эхний алхам. 

 

  •  Хөгжмийн зэмсгээр тоглож сурах

 

  • Өөрийн сонирхож буй хөгжмийн зэмсгээр тоглож сурах нь асуудал биш болжээ. Хэрэв та хүсвэл онлайн сургалтуудад хамрагдах боломжтой.

 

  •   Кино үзэх

 

  • Хөл хорионы эдгээр өдрүүдэд олон сонирхолтой кино үзэх боломжтой.

 

  • Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх

 

  • Хэлтэй бол хөлтэй. Хөл хорионы үед өөрийгөө хөгжүүлж гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх  боломжтой.  

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин