Ротшильдийнхний 2021 оны зөгнөл
2020-12-24

Британийн долоо хоног тутмын The Economist  сэтгүүл ээлжит, ирэх оны үйл явдлуудыг зөгнөсөн нууцлаг нүүртэйгээр хэвлэгджээ. Манай гарагийн хамгийн эртний санхүүгийн овог болох Ротшильдийнхний дуу хоолой гэж нэрлэгддэг энэ сэтгүүл жил бүр олон төрлийн зураг дүрснээс бүтэх нууцлаг нүүр бэлддэг бөгөөд энэ нь ирэх онд тохиох үйл явдлуудыг зөгнөдөг гэж үздэг. 

 

Үгсэн хуйвалдааны онолд итгэгчид эдгээр сэтгүүлийн нүүр нь "дэлхийн мөнгөний эзэд ирэх онд дэлхий болон түүний хүн амыг яах гэж байгаагаа нууцлаг байдлаар илэрхийлдэг" хэмээн батлах нь ч бий. 

 

Өмнөх жилүүдэд зөгнөл агуулсан нүүрэнд бөмбөрцөг, коллаж, компьютер матриц, Таро хөзөр, да Винчигийн алдарт код дээр үндэслэгдсэн нууц бичээсүүд, Путин, Трамп, Меркель, Ши Жинпинь нарын улс төрчдийн зураг зэрэг багтдаг байв. Харин өнгөрсөн жилийн нүүр хүн бүрийн мэддэг, хараа шалгах тест шиг хэлбэрээр хэвлэгдэж байв. 

 

Трамп гараарай! 

2020 оны зөгнөл хараа шалгах тест шиг хэлбэртэйгээр хэвлэгдэж байв. Энэ үсэгнүүдийн эхний эгнээнд TRUMP гэсэн бичиг харагдана. Яг энэ нэрний дор EXIT (shuud.mn: гарах ) гэсэн үг байх бөгөөд The Economist сэтгүүл энэ оны улс төрийн гол үйл явдал нь АНУ-ын сонгууль байна гэж үзэж байв. Мөн энэ сонгуульд Трамп ялагдаж, түүнийг Цагаан ордноос "гарах"-ыг хүснэ гэж зөгнөжээ. Ийнхүү зөгнөхдөө хиймэл оюун ухааныг ашигласан гэнэ. 

 

Өнгөрч буй оны гол үйл явдал болох коронавирусийн цар тахлын талаар сэтгүүлийн нүүрэнд ямар ч зөгнөл байгаагүй юм. Гэхдээ үүн дээр  сэтгүүл алдаагүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь өвчний дэгдэлт 2019 оны 12 дугаар сард Хятадад эхэлсэн. Тиймээс л COVID-19 нэртэй болсон билээ.

Хятадаас дэлхий даяар тархсан коронавирусийг сарьсан багваахайнаас хуягт гүрвэлээр дамжин хүнд халдварласан  хэмээн эрдэмтэд хоёрдугаар сард мэдэгдэж байлаа. Хуягт гүрвэл нь улаан номонд орсон амьтан бөгөөд энэ амьтны махыг хятадууд тансаг зоогт тооцохын дээр гаднах хуяг нь олон өвчнөөс илааршуулдаг гэж итгэдэг аж. Энэ үеэр л үгсэн хуйвалдааны онолд итгэгчид 2019 оны сэтгүүлийн нүүрийг санаж эхэлсэн юм.

 


 The Economist сэтгүүлийн 2019 оныг зөгнөсөн нүүр 

Энэ зургийг хожим нь шинжээчид тайлахдаа Хятад улс байрлах зүгээс "Дэлхийн сүйрлийн дөрвөн морьтон" болох Мор (цар тахал), Дайн (Сири, Ливи, Афганистан), Өлсгөлөн (хөл хорио болон хил хааснаас үүдэх хүнсний хомстол), Үхэл (ковидоос үүдсэн) ирж байгааг дүрсэлсэн гэжээ. Дээд талд Хятадын бэлгэ тэмдэг болсон хулсны баавгай байх аж. Түүний төрхийг харвал олон бэрхшээлтэй тулсан нь илт гэж шинжээчид тайлсан байна.

Гэхдээ энэ нүүрэн дээр байгаа хамгийн хачирхалтай, өмнө нь бүхий л хүмүүс хуягт зараа гэж тайлж байсан амьтан нь аймшигт халдварыг дамжуулсан ХУЯГТ ГҮРВЭЛ болж таарчээ. Санаандгүй тохиолдол эсвэл үнэхээр зөгнөл биелсэн эсэхийг баттай хэлэх аргагүй.

 

2021 оны зөгнөл

Ирэх оныг зөгнөсөн нүүрэн дээрээ "өрөөсөн гарт дээрэмчин" гэх автомат тоглооыг дүрсэлжээ. Үүнийг The Economist тайлбарлахдаа "21-ийн тоо бол амжилт, эрсдэл, аз жаргалыг мэдрэх, шоо хаях боломжтой холбоотой. Энэ бол шооны бүх нүхний нийлбэр, Америкт казинод орох босго нас, хөзрийн тоглоомын нэр. Энэ бүхэн нь нэн тодорхойгүй оны хувьд тохиромжгүй санагдана. Гэхдээ гол шагнал бол цар тахлыг хяналтдаа авах боломж. Түүний зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлын олон эрсдэл бий" хэмээжээ. 

 

Гурав дахь мянган эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн шинжээч Юрий Белоус энэ нүүрийг Комсомольская правда сонинд дараах байдлаар тайлсан байна.

 

"Сүүлийн үед улс төр болон нийгмийн амьдрал дахь явцууд золиос эсвэл шагнал нь та бидний хувь тавилан болдог тоглоомуудыг ихээхэн санагдуулах болсон. Автомат тоглоомны гар нь бөмбөрцгийг илэрхийлж байна. АНУ дахиад л жолооны ард. Тэд "өрөөсөн гарт дээрэмчин"-ий "дэмжих сангуудыг оруулаарай" гэсэн бичигтэй нүхэнд зоос шидэж, казиногийн бөмбөрийг эргүүлнэ. Автомат тоглоомын дэлгэцийн тал хэсгийг сүүдэр хаажээ. Энэ сүүдэр Байдены нүүрний тал хэсгээр мөн эдийн засгийн өсөлтийн графикийг дайрсан байна. Байдены ялалт дуулиан шуугиан дагуулсан бөгөөд эдийн засгийн өсөлт тогвортой, жигд байх нь юу л бол" хэмээжээ. 

 

Зүү тариур- вакцины төлөөх тулаан 

Тоглоомын хүрд дээр байх тариурын зураг нь вакциныг илэрхийлжээ. Коронавирусийн эсрэг вакцин их хэмжээгээр хүртээмжтэй болмогц улс орнууд хооронд болон дотоодод нь хэн, ямар вакцин авах талаарх ширүүхэн тэмцэл өрнөхийг зөгнөсөн гэж шинжээч тайлжээ. 

 График-эдийн засгийн тэнцвэргүй байдал 

Үүгээр цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт жигд бус байх бөгөөд коронавирусийн дотоодын шинэ тархалт болон хөл хорионоос хамаарч харилцан адилгүй байна гэж зөгнөжээ. Олон салбар хохирч, аялал жуулчлал эрс хумигдан, хэлбэрээ өөрчилж, дотоодын жуулчлал нэмэгдэх гэнэ. Агаарын тээвэр болон зочид буудлын сүлжээнүүд арай ядан хөл дээрээ зогсож, гадаад оюутнууд сурдаг их дээд сургуулиуд ч хүнд цохилттой учрах аж.

 

Долларын тэмдэг- дэлхийн валютын ханшийн бууралт

Дэлхийн төв банкууд болон засгийн газрууд эдийн засагтаа олон их наяд доллар оруулж байгаа нь алттай харьцах валютын ханш үнэгүйдэх нөхцөл бүрдэх гэнэ. Түүнчлэн, машин, байр, хүнс, ахуйн барааны үнэ өснө гэжээ. 

ТикТок- Хятадтай хийх худалдааны дайн 

Трампын үед эхэлсэн Хятадтай хийх худалдааны дайныг Байден зогсоохгүй гэж сэтгүүл зөгнөсөн хэмээн шинжээч тайлжээ. Үүнийг сүүлийн жилүүдэд АНУ-д ихээхэнх асуудалтай тулгарсан Хятадын олон нийтийн сүлжээ болох ТикТок-ийн дүрсээр илэрхийлсэн байна. Байден энэ дайныг улам дэврээх бөгөөд ардчилсан намынхан 2022 онд конгрессийн дээд танхимд, 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд тэд Трампыг гол талбар дээр нь ялах ёстой гэнэ. Тэд Трамп Хятадтай ямар ч үр дүнгүй  дайтаж байсан, харин Байден Бээжинд шийдвэрлэх цохилт өглөө гэж мэдэгдэх аж.

 

Цаашлаад энэ зөгнөлд цар тахал хөгжлийг нь хурдасгасан тоон технологийн хөгжил, дэлхий даяар олон нийтийн сүлжээнд тавих хяналтын төлөөх тэмцэл улам хурцдах зэргийг багтаасан байна. Харин цар тахлын тухайд бид хэзээ үүнээс гарах нь тодорхойгүй.  The Economist  сэтгүүл 2021 оныг нэн тодорхойгүй байдлын он гэж нэрлэсэн нь ч санаандгүй хэрэг биш. Мөн сэтгүүлийн нүүрэн дээр коронавирусийн дүрсийг зүүн дээд болон баруун доод буланд гээд хоёронтоо дүрсэлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дэлхийн ой модыг шатааж дуусгана Тэгээд цөмийн пуужин дэлбэлнэ гэнэ энэ муу сатан долларын эзэд ЦӨМИЙГ НЬ БАЛЛАХНЬ
2020-12-24